solongonews
Номтой хотыг байгуулж байна
2019-01-15 20:14
Эртний нийслэл Ши Ань - “Номын үнэртэй хот”

БНХАУ-ын Ши Ань хот сүүлийн жилүүдэд “Номын үнэртэй хот”-ын бүтээн байгуулалтыг эрчимтэй дэмжиж, номын дэлгүүрүүд булаг мэт “ундарч”, чанартай, сонирхолтой, үзэсгэлэнтэй шинэ санаа бүхий нэг хэсэг номын дэлгүүрүүд Ши Ань хотод мэндлэн, хотын иргэдийн соёлын амьдралыг баялаг болгож байна. 2018 оны 12 дугаар сарын байдлаар Ши Ань хотод нийт 2000 гаруй жижиглэн борлуулалтын номын дэлгүүр нээгдэж, 2017 онд  827 байсан бол нэг дахин болж нэмэгдсэн байна. 

Уншигч Ши Ань хотын Гао Шинь дүүргийн нэгэн номын дэлгүүрт /01 дүгээр сарын 14-ний өдөр/

Уншигч Ши Ань хотын Вэй Ян дүүргийн нэгэн номын дэлгүүрт номоор босгосон ханыг “шүүж” буй нь /01 дүгээр сарын 14-ний өдөр/

Уншигч Ши Ань хотын Вэй Ян дүүргийн нэгэн номын хотхоны уран зургийн үзэсгэлэнг сонирхож буй нь /01 дүгээр сарын 14-ний өдөр/

Ши Ань хотын Гао Шинь дүүргийн номын дэлгүүрийн ажилтан номоо цэгцэлж буй нь

Уншигч Ши Ань хотын Гао Шинь дүүргийн нэгэн номын дэлгүүрт ном уншиж буй нь /01 дүгээр сарын 14-ний өдөр/

Синьхуа агентлагийн сэтгүүлч Шао Рүй мэдээлэв.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл