solongonews
Эвенк хошууны малчид тэжээн үржүүлэх, эдшүүлж борлуулахыг уялдуулж байна
2017-08-17 22:11
Эвенк хошууны малчид тэжээн үржүүлэх ба эдшүүлэн борлуулахыг уялдуулан орлогоо нэмэгдүүлж байна.

      Сүүлийн жилүүдэд ХКН-ын Эвенк хошууны хороо, Засгийн газар нь тус  хошууныхаа махны салбарын тэргүүлэх аж ахуйн нэгжтэй харилцаа холбоо  байгуулахаар дамжин аж ахуйн нэгж нь малчин өрхүүдтэй гэрээ хэлэлцээр хйиж,  GPS мөрдөх систем байгуулсан хонинуудыг зах зээлийн үнээс 500 грамм бүрт нэг юанийн нэмүү үнээр худалдан авдаг байна. Эвенк хошуу нь 2013 онд Шинэхэн Баруун суманд туршилтын цэг байгуулж,  GPS мөрдөх системийг түгээн дэлгэрүүлснээс хойш дөрвөн жилд Баянхошуу багийн Хөлөнбуйр богино сүүлт хонины голлох орны 150 мянга гаруй хониндоо  GPS мөрдөх системийн электрон ээмэг зүүлгэж, богино сүүлт хонины тэжээн арчилсан бүх үйл явцын мөрдөх ажлыг биелүүлэв. Үүний зэрэгцээ хэдэн жилд мөрдөх системээ бас Хуй сум, Имин, Шинэхэн Зүүн сум, Баянтохой суурингийн мал аж ахуйн хоршоо ба том мал аж ахуйн өрхүүдээр түгээн дэлгэрүүлэв. Одоогоор Эвенк хошууны идэшний хонины GPS  мөрдөх тавцангийн бүтээн байгуулалт зохих цар хүрээнд нөлөөлөх болсон байна.

Эвэенк хошуу “Интер сүлжээ+Тал нутгийн мал аж ахуй”-н бодлогыг хэрэгжүүлж, бүхий л хонины махны аж ахуйн хэлхээг бий болгон бэлчээрээс хоолны ширээ хүртэлх бүх үйл явцын хараа хяналт, шалгалтыг биелүүлж , мал аж ахуйг үргэлжлүүлэн хөгжүүлсэн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл