solongonews
Ши Жиньпин, Пэн Ли-Юань нар гадаадын зочдод зориулан хүлээн авалт хийв
2018-09-05 18:07
Ши Жиньпин, Пэн Ли-Юань нар гадаадын зочдод зориулан хүлээн авалт хийв .

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, түүний гэргий Пэн Ли-Юань нар АИХ-ын ордонд хүлээн авалт хийж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулганы Бээжингийн дээд уулзалтад оролцож буй гадаадын улс орнуудын удирдагч, тэргүүн хатагтай нарыг зочилжээ. Хүлээн авалтад Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Жао Лежи, Ханьжэн, Ван Чишань зэрэг нам, төрийн удирдагчид оролцлоо.
Ши Жиньпин: 12 жилийн өмнө Хятад, Африкийн удирдагчид Бээжинд цугларч, сэтгэл санаагаа хуваалцан, хамтын ажиллагаагаа төлөвлөж байлаа. 12 жилийн дараа, бид энд дахин хуран цуглаж, анхны зорилтоо баримтлан, урагшлах тухайгаа зөвшилцөж байна. 12 жилийн турш, Хятад, Африкийн харилцаа эрүүл, тогтвортой, хурдтай хөгжиж, олон давхаргын хэлхээ холбоо нягтарч, салбаруудын хамтын ажиллагаа хөгжин, ялангуяа Хятад Африкийн найрсаг их гэр бүлийн хүчин бэхжиж, хоёр талын ард түмний хувь заяа улам нягтран нэгдлээ. Хятадын "Африкийн элемент", Африкийн "Хятадын элемент" бие биедээ тусалж ирсэн юм. Хоёр талын иргэдийн солилцоо олон янзын, улам тод томруун болсон гэжээ.
Тэрээр: Бид улам их итгэл, шийдвэрээр Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогцын төсөл боловсруулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах шинэ хуудас нээх ёстой. Хятад, Африкийн “8 том үйл ажиллагаа”-ны төлөвлөгөөг бүх талаар хэрэгжүүлж, хамтдаа зөвшилцөн, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах Бүс ба замын агуу их үйлсийг ахиулах ёстой. Хөгжиж буй орнуудын эв нэгдлийн төлөө оюун ухаан, хүч чадлаа өргөж, дэлхийн энх тайван, хөгжил дэвшлийг хамтдаа дэмжихийн төлөө хүчин зүтгэх ёстой. Африктай хамт, амлалтаа үйл ажиллагаагаараа биелүүлж, Хятад, Африкийн ард түмний амьдралыг улам аз жаргалтай, нөхөрлөл найрамдлыг улам гэгээн саруул болгоход Хятадын тал бэлэн байна гэж онцолжээ.
Хүлээн авалт баяр хөөртэй уур амьсгалын дунд үргэлжилж байлаа. Ши Жиньпин бусад орны удирдагчидтай халуун дотноор ярилцаж, Хятад, Африкийн орнууд хамтдаа хөгжиж, ард түмэн нь аз жаргалтай байхыг хүсэн ерөөв. Мөн Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулган шинэ аян эхлүүлж, шинэ хуудас нээхийг хүсэж, Бээжингийн дээд уулзалт бүрэн дүүрэн амжилттай болохыг ерөөжээ.
Хүлээн авалтын дараа, Ши Жиньпин, Пэн Ли-Юань нар хүндэт зочдын хамт уран сайхны тоглолт үзсэн байна. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл