solongonews
Адуу ууж байгаа уснаас эргэлзэхгүй ууж болно
2016-01-06 12:19
Сонирхолтой монгол ухаан

Адуу ууж байгаа уснаас эргэлзэхгүй ууж болно. Адуу муу ус уудаггүй. Нохой хэвтэж байсан газар ороо зас. Нохой муу энергитэй газар хэвтдэггүй. Өт идсэн жимс ногоог цээрлэлгүй ид. Өт хортой ногоо жимс иддэггүй. Мөөгний хортой эсэхийг мэдэхгүй бол ялаа шумуул шавсан мөөгийг сонгож түү. Сохор номин сэндийчсэн газар мод тарь. Гайхалтай сайхан ургана. Могой үүрлэж байсан газар зоригтой байшин барь. Тэнд муу муухай юм ойртох ч үгүй. Аагим халуунд шувуу үүрлэж байсан газар худаг ух. Их ухуулахгүйгээр ус гарна. Газар ширтэж биш тэнгэр лүү харж алх. Үйлс чинь өөдрөг байдаг юм.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : everyday.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл