solongonews
Ван И Испанийн Гадаад хэргийн сайдтай утсаар ярив
2021-04-16 10:42
Ван И Испанийн Гадаад хэргийн сайд Аранча Гонзалестай утсаар ярив.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 04 дүгээр сарын 15-ны өдөр Испанийн Гадаад хэргийн сайд Аранча Гонзалестай утсаар ярив.

Ван И хэлэхдээ:

- Испани бол Европын том орон бөгөөд Европ дахь Хятадын чухал түнш юм. Хятад улс Испанитай уялдаа холбоогоо бэхжүүлж, цар тахлын дараах үе шатанд эдийн засаг, худалдаа, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, аялал жуулчлал, хүмүүнлэгийн солилцоог бэхжүүлж, Хятад, Испанийн харилцааны цаашдын гүнзгий хөгжлийг ахиулахад бэлэн байна. Мөн Испанийн тал Хятадын компаниудад шударга өрсөлдөөний боломж, бизнесийн нээлттэй орчин бүрдүүлж өгөхийг хүсэж байна. Хоёр тал НҮБ, Их 20, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүрээн дэх уялдаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, цаг уурын өөрчлөлт, тогтвортой хөгжил зэрэг асуудлаар нягт харилцаатай байж, ДХБ-ын шинэчлэлийг хамтдаа дэмжин, дэлхийн засаглалыг сайжруулахад эерэг хувь нэмэр оруулах ёстой. Олимп бол Хятад, Испанийн хамтын ажиллагааны уламжлалт салбар бөгөөд Бээжингийн өвлийн олимпыг идэвхтэй дэмжиж ирсэн Испанийн талд талархал илэрхийлье гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл