solongonews
Ван И, Их Британий гадаад харилцааны сайдтай утсаар ярив
2020-03-10 10:55
03-р сарын 09-нд Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И урилгаар Их Британий тэргүүн сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Доминик Раабтай утсаар ярив.

        Раб: - Хятад улс бүх талын арга хэмжээ авч "КОВИД-19"ийн халдварыг хязгаарлаж, халдвар дэлгдэхээс чармайн хамгаалсныг Их Британий тал өндрөөр сайшааж байна, Хятадад байгаа Их Британий цагаачдад тус дэм үзүүлсэн явдалд талархаж байна, Хятадын талтай үргэлжлэн халдвартай тэмцэх талаарх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бүх дэлхийн эрүүл мэндийн түншийн харилцааг байгуулах талаар идэвхтэй хайн судлахыг хүсэн хүлээж байна. Их Британид байгаа Хятадын аж ахуйн нэгжид манай орон нээлттэй байр сууриар хандаж, тэднийг ялгаварлан гадуурхахгүй юм. Хятадын талтай банк санхүү, чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалт, цаг уурын өөрчлөлт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэж хэллээ.

Ван И:

- Хятад улс халдвартай тэмцэх тэргүүн байж, дотоодын халдварын байдал нэгэнт хяналтад орсон байна. Хятад улс ард түмнийхээ эрүүл мэндийн аюулгүй байдлыг бүх хүчээрээ хамгаалж, бас олон орны халдвараас сэргийлэх ажилд цаг хэмнэж өгсөн байна. Өдгөө бүх дэлхийн хэмжээнд халдвар дэлгэрч байгаа болохоор олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн хамтдаа халдвартай тэмцэх явдал юунаас ч чухал болж байна гэсэн байна. Их Британи 5G зэрэг асуудлаар шударга бодитой байр суурь баримталж байгааг Хятадын тал сайшааж байна. Энэ нь Их Британийн тал гадаадын бүх аж ахуйн нэгжид шударга, үл гадуурхах орчин бүрдүүлэхэд ашигтай байж, Их Британи хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах болон Хятад, Их Британий худалдааны харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулахад ашигтай юм. Хятад, Их Британи банк санхүү, худалдаа, хөрөнгө оруулалт, цаг уурын өөрчлөлт зэрэг салбарт хамтран ажиллах өргөн уудам ирээдүйтэй юм гэж хэллээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл