
Хөххотын Вань Да кино театрт 3 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын болон Өвөр Монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Урилга” уран сайхны киноны нээлтийн ёслол боллоо. Гол дүрийг Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогт, дуучин, хөтлөгч, жүжигчин Ч.Ундрал болон кино зохиолч, найруулагч Хасболдын хүү залуу уран бүтээлч Х.Дотно нар бүтээжээ. Киног Монгол Улсын найруулагч В.Отгонзоригт найруулсан ба зургийн даргаар Б.Чармайлт, продюссерээр Н.Нандинбилэг нар ажилласан байна. Киноны зохиогч, найруулагч Хасболд эрхэм тэнгэрийн оронд хальсан тухай уран бүтээлч хамт олон, үзэгчид хамтдаа харамсан дурсаж, суудлаасаа босон түүний гэгээн дурсгалд гүн хүндэтгэл үзүүллээ.
“Урилга” уран сайхны кино хэн бүхний сэтгэлийг догдлуулж, ухаарал, талархал, басхүү уярал хайрын нулимс бэлэглэн үзэгч олны сэтгэлийг хөдөлгөж чадлаа.




Э.ҮРЖИНХАНД, Б.СҮЛДЭЭ
