
2018 оны Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдаа хамтын ажиллагааны БНХАУ-ын Эрээн хот дахь чуулга уулзалтын хэвлэлийн бага хурал 08 дугаар сарын 17-ны өдрийн үдээш хойш Эрээн хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд болов.

Хурлаар энэ удаагийн чуулга уулзалт 08 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд зохион байгуулагдах тухай зарлаж, Эрээн хотын ерөнхий байдал, тус арга хэмжээний тухай холбогдох байдал, бэлтгэл ажил, гол агуулга, гол сэдвийн талаар нарийн танилцуулсан байна.

Энэхүү чуулга уулзалтыг ӨМӨЗО-ы Ардын Засгийн Газар, Монгол Улсын Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монгол Улсын Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, ОХУ-ын БНБурУ-ын Засгийн газар, Оросын Эрхүү мужийн Засгийн газраас зохион байгуулж байгаа аж. Уг арга хэмжээ нь “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг сайжруулж, нээлтийн хөгжлийн арга замыг өргөн хөгжүүлье гол сэдвийн дор зохион байгуулагдах юм байна.

