
Авга хошууны Хонгоргол сумын Ганганшил багийн малчин Өнөрцэцэгийнд хүрэхэд хаврын завгүй цаг байсан ч хашаа байшин нь цэвэр сайхан, харахад нэг л тааламжтай. Энэ хавар оюутан хүүхэд нь шалгалтаа хүлээж гэртээ байсан тул аав ээждээ их хөдөлмөр хүч нэмнэ.
Охин минь гадна дотнын ажилд аль болох туслан, бид хоёрт их хамждаг болдог шүү гэж Өнөррцэцэг охино хараад баярлана.
Баянцагаан уулын араар нар мандаж, Дэрстийн энгэрт шинэ нэг өглөө эхэллээ.
Тансаг охин өглөөний цайгаа ууж дусаад ажилдаа гарлаа.
Өнтэй өвлийг сайхан өнгөрөөсөн ч хаврын өдөр урт байдгийн учир Өнөрцэцэгийнх дөчөөд үхэрээ хорин боодол өвсөөр тэжээж, эх малын тарга хүчийг барина. Оюутан охинд 20 боодол өвс өргөх гэдэг хэцүү ажил байв. Гэхдээ Тансаг ажиггүй, шаламгай хийх нь ажилсаг охин гэдгийг харуулна.
Тансаг өдрийн зав чөлөөгөөрөө магистрын шалгалтандаа бэлтгэнэ.
Үдээс хойш 3 цагийн орчим Тансаг ажлын хувцсаа өмсөж үхэр хониндоо явлаа. Харин шинэ төл нэмэгдсэнгүй.
Нар баруун хойш хэлбийхэд оройн ажил эхэллээ. Тансаг ээждээ үнээ саахад тусаллаа. - Одоохондоо үнээ сааж чадахгүй. Номхон үнээ тугалбал сааж сурна гэж ээждээ тугал татаж өгөх зуураа ярив.
Нар уулын толгой далдлан жаргахаар оюутан охин Тансагийн нэг өдрийн ажил дууслаа.
