
Өвөр Монголын Хөгжил судлалын төвөөс хэвлэлийн бага хурал зохион байгуулав
Тус арга хэмжээг “Бүс ба зам” Оюуны сангийн хамтын ажиллагааны төв, Хятад, Монгол, Оросын Оюуны сангийн хамтын ажиллагааны төв /холбоо/-өөс санаачлан зохион байгуулж, ӨМӨЗО-ы Хөгжил судлалын төвөөс хариуцан зохион байгуулах ээлж тохиож байгаа юм байна.
Форум нь “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт: Хөгжил цэцэглэлтийг шулуутгаж, хамтран ажиллаж хамтдаа хожих” гол сэдвийн эргэн тойронд “Торгоны замын эдийн засгийн бүсийг хамтдаа байгуулах”, “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг хамтдаа байгуулах”, “Гадаад худалдааны өндөр чанарыг хамтдаа дэмжих”, “Евразийн логистикийн цэгийг хамтдаа бүтээх”, “Ногоон санхүүгийн шинэ өсөлтийг хамтдаа бүтээх”, “Иргэдийн харилцааны шинэ суурийг хамтдаа цогцлоох” зэрэг сэдвээр хэлэлцэх болно. Мөн Хятадын талын 140 гаруй хүн, Монголын талын 30 гаруй хүн, Оросын талын 20 гаруй хүнийг хамарсан нийт 200 гаруй холбогдох төлөөлөгчид форумд оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд нийтдээ 70 гаруй өгүүллийг форумд дэвшүүлээд байгаа юм байна.
