solongonews
Хайрлаж явууштай эрхтэн- Эрдэнийн цагаан шүд
2017-07-19 15:19
Эрдэнийн цагаан шүд эхийн ангир уурагнаас үүсэлттэй.“Хаз гэмээнэ шүд, хар гэмээнэ нүд” гэж ардын цэцэн үгэнд байдаг.

        Эрдэнийн цагаан шүд нь хүүхдийн нялх байхаасаа эхийн сүүгээр хэр цадсантай холбоотой. Эхийн сүүгээ шимж, буйлаараа хөх хазаж өссөн хүүхдийн шүд эрт ургаж тэгш сайхан болдог төдийгүй шүдний элдэв өвчинд нэрвэгддэггүй. Хүүхдийг эхийн сүүний дараа малын сүүгээр тэжээдэг. Сүү тараг байнга ууж өссөн хүүхдийн шүд эрүүл цагаан өнгөтэй болдог. Монголчууд хүүхдийн шүд буйлаасаа бултайхтайж эхлэхэд нь ааруул хурууд, хавирга мэрүүлж шүдийг нь бэхжүүлдэг.

Хүүхэддээ удаан чанасан будаа, мах идүүлдэггүй. Харин булчин мах, зажлуур сайтай хоол идүүлдэг. Зажлуур сайтай хоол идэж өссөн хүүхдийн шүд хурц, шүдний завсар зай нь нягт бөгөөд жигд, эрүү шанаа сайтай болдог. Орчин үед зажилж идэх хоол бараг хэрэглэхгүй болжээ. Харин чихэрлэг зүйл их хэрэглэх болсноос хүүхэд, багачуудын шүд их муудсан байна.

Сүүлийн үед шүдний өдий төдий эмнэлэг бий болсон ч үнэ өртөг нь их, эмч нар нямбай ажилладаггүйгээс муудсан шүдээ авахуулах нь хамгийн хялбар болжээ. Ингээд хиймэл шүд хийлгэдэг болсон юм. Хиймэл шүд жинхэнэ шүдний хаана нь ч хүрэхгүй. Шүдгүй хүмүүс хоолоо гүйцэд зажилж идэж чаддаггүй бөгөөд хамгийн сайхан амтыг мэдэрч чаддаггүй юм. Дутуу дулимаг хэд нухаад залгидаг учраас хоол ходоодонд шингэхдээ муу байдаг. Ардын цэцэн үгэнд “Шүдний хурц зажилснаас, шөвөгний хурц билүүдсэнээс” гэж байдаг нь зажлууртай хоол идэж шүдээ бэхжүүлж байгааг хэлсэн үг.

Гүүний айраг нь шүдийг цав цагаан болгож, буйлны үрэвслийг арилган, шүдийг бэхжүүлж өгдөг болхоор айргийг тогтмол уух хэрэгтэй.

Хүүхдийн шүдийг бага балчир наснаас эрүүл байлгахын тулд чихэр бага идүүлж, хоолны дараа унтахын өмнө, өглөө нь сайн чанарын оогоор шүдийг нь заавал угаалгаж хэвшүүлэх хэрэгтэй. Шүдээ угаахгүй бол нэг юм дутагдаад байдаг хэвшилтэй болчихвол шүд хорхойтохгүй. Бие засахдаа шүдээ зууж байвал бэхэждэг гэнэ.

Сайхан шүдтэй хүн бусдын өөдөөс итгэл дүүрэн тэгш харж ярьдаг. Сайхан шүдтэй, нүүр дүүрэн инээмсэглэж ярьдаг хүнийг харахад сэтгэл сэргэдэг.

Шүд сайхан байх нь бие эрүүл, сүр жавхаатай байгааг харуулах төдийгүй сайхан шүдтэй хүний үг яриа хурц тод, сэтгэл нь цэлмэг байдаг.

Шүдний өвчин эзэн хүнээс шалтгаална. Шүдээ сайн арчилдаг бол шүд хэзээ ч өвддөггүй.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mw.nmqq.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл