“5.1”-ний хөдөлмөрчдийн баяр тун удахгүй болох гэж байгаа билээ. Тэгвэл гудамж талбай цэвэрлэгч, шөнийн ээлжийн эмч, сувилагч, үүдний харуул хамгаалалт, манаач гээд үүр шөнөөр ажиллаж л байдаг ээлжийн ажилтай хөдөлмөрчид хэрхэн хотын хөгжилд хүчин зүтгэл үзүүлж байдгийг дараах зургууд тод харуулж байна.
Шөнийн 23 цаг 14 минутад Хайлаар дүүргийн эмнэлэгт яаралтай тусламж үзүүллээ. Цаг хугацаа бол амь нас. Жижүүрлэж байгаа эмч Ян Хайбүө түргэн шуурхай ажиллаж өвчтөнг эмчилгээний өргөөнд хүргэж байна.

Цахилгаан эрчим хүчний ажилтан Бай Шяо шөнийн ээлжээр үйлдвэрийн зуухны тасагт очиж, тоног төхөөрөмжөө шалгаж байна.

Үдшийн бүрий болоход ӨМӨСХ-ны 7 дугаар давхарт гэрэл ассан хэвээр байлаа. Шөнийн ээлжийн эрхлэгч Ван Шяо үдэш бүр 7:30-д ажил дээрээ ирж, сонин дээр тавигдах эх бичиг, холбогдох нийтлэлүүдийг хянаж, ажилдаа маш нарийн хянамгай ханддаг.

Үдшийн 22 цаг 3 минутын үед 60 насыг давсан ахмад Жан Ханьфү хорооллын үүдээр орж гарах машин унааг шалгаж зогсоно. Тэрээр үдшийн 19 цагаас дараа өглөөний 7 цаг болтол ажилладаг.

Хөххотын Цагаан суварга олон улын онгоцны буудлын засварчин Ли Гүөлян (Баруун) онгоцны хөдөлгүүрийг нарийн шалгаж байна. 4 дүгээр сарын 27-ны үүрээр онгоц газардахад бэлтгэж Ли Гүөлян аюулгүйн шалгалт хийж байгаа болно.
Хүн бүр бүтэн өдрийн ажлаа дуусгаад гэр орондоо буцна. Харин гудамж талбай цэвэрлэгч Фань Гүйжы гуайн ажил дусаагүй байлаа. Тэрээр арваад жилийн өмнөөс ийнхүү ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдөр 60 насыг давжээ.

Дохионы гэрлээ асаасаар нэгэн шөнийн ээлжийн цагдаагийн машин жигд хурдаар зорчиж байна... Энэ хүн бол Хөххотын Эдийн засаг, техник мэргэжлийн нээлтийн бүсийн цагдаагийн салбарын Рү-И цагдаагийн газрын Чэн овогт цагдаа болно. Тэрээр энэхүү ажлын байрандаа бүтэн 9 жил ажиллаж байна.

Үдшийн 19 цагт Хөххотын Шуудангийн төвийн шуудан илгээмжийн газрын 11 мянган квадрат метр бүхий талбайтай ажиллах өрөөний гэрэл аслаа. Тэд өдөр бүр 24 цагаар үргэлжлэн гурван хүн ээлжилж, ээлж бүр 12 цаг үргэлжлэн ажилладаг. Гүн Юймэй бүсгүй энэ онд 49 настай бөгөөд энэхүү ажлын байрандаа 31 дэх жилээ ажиллаж байгаа аж.

Хөххот-ИньЧуань чиглэлийн 2701 галт тэрэг хөдөлгөөнд бэлдэнэ. Өртөөний ажилтан Гүө Юй зорчигчдын билетийг шалгаж эхэллээ. Түүний 9 цаг үргэлжлэх ажил эхэлж байгаа нь энэ юм.
