solongonews
Хун галуу Бээжингийн ойролцоо нүүдэллэн иржээ
2022-11-17 08:09
Хун галуу Бээжингийн ойролцоо нүүдэллэн иржээ.

Саяхан Яншань уулын гүнд орших Бээжингийн Миюунь усан сангийн сав дахь Чингшүй гол дээр 30 гаруй хун галуу ирж, хоол тэжээл эрж байсан нь олон тооны иргэдийн сонирхлыг татжээ. Сүүлийн жилүүдэд Бээжин хотын Усны сангийн Миюунь усан сангийн менежментийн хэлтэс нь байгалийн нөхөн сэргээлт, хиймэл нөхөн сэргээлтийг хослуулан усны экологи, экологийн орчны засаглалыг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимтэй гүйцэтгэж, "Уул, ус, ой, тариа, нуур, өвс"-ний хамгаалалтын ажлыг дэмжиж, сав газрын биологийн олон янз байдлын баялгийг дээшлүүлж, амьтан, ургамлын амьдрах орчин нөхцөлийг өндөр түвшинд бүрдүүлж, мөн Миюунь усан сангийн экологийн орчин, усны чанарыг сайжруулжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл