Бээжинд 21-нд болсон хэвлэлийн бага хурал дээр саяхан нийтлэн хэрэгжүүлсэн Хай Наний чөлөөт худалдааны боомтын хуулийн талаар Хятадын олон албан тушаалтан нарийн дэлгэрэнгүй тайлбарласан байна. Энэ нь Хятад улс нээлттэй байдлаа эрс өргөжүүлж, эдийн засгийн даяарчлалыг урагшлуулж байгаа тухай тодорхой мэдээллийг уламжилсан байна.
Хай Наньд чөлөөт худалдааны боомт байгуулах бол Хятадын дээд удирдагч өөрийн биеэр төлөвлөн байршуулж, өөрийн биеэр урагшлуулсан өөрчлөлт нээлтийн томоохон арга барил болох юм. Хэдийгээр шинэ коронавирусийн халдварын дайралт болон даяарчлалыг сөрсөн байдал толгой өндийсөн боловч Хятад улс угийн хэм хэмнэлээр холбогдох бүтээн байгуулалтаа тасралтгүй ахиулсан юм.

Хай Наний чөлөөт худалдааны боомтын хуулийг боловсруулсан явдал нь бодлого байршуулалтыг хуульжуулан дүрэмжүүлсэн зангилаа алхам байж, чөлөөт худалдааны боомт байгуулахыг эн тэргүүнд хуульчлан засагласны гол илрэл юм.
Худалдаа хөрөнгө оруулалт чөлөөтэй дөхөм хялбар байх нь Хай Наний чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтын чухал тал болох юм. Хай Наний чөлөөт худалдааны боомтын хууль нь энэ талаар тус тусдаа тогтоол гаргасан байдаг. Түүнчлэн тус хууль нь бас “Татварын дөхөм тогтолцоо, татваргүй байх, бага татвартай байх”-аар зарчим болгосон татварын дүрмийг тогтоосон байна. “Хуулийн засаглал бол бизнес эрхлэлтийн хамгийн сайн орчин юм”. Хай Наний чөлөөт худалдааны боомтын хуулийг боловсруулсан нь нэн татах хүчинтэй бизнесийн орчныг бүрдүүлж, аж ахуйн нэгж ялангуяа гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хай Наньд урт хугацаагаар гүнзгий тогтвортой оршин тогтнох итгэл шийдвэрийг нэмэгдүүлж, тэдэнд хөрөнгө оруулалтын томоохон боломж болон баялаг амжилтыг авчирсан байна.
Дурдууштай нь, нээлттэй байдлаа өргөжүүлэхийн зэрэгцээ эрсдлээс хамгаалан хянах явдал адилхан чухал юм. Эрсдэлийн улаан шугамыг сахисны үндсэн дээр сүүлийн жилүүдэд Хятад улс дүрэм, тогтолцоо, удирдлага, стандарт зэрэг дүрмийн хэлбэрийг улам нээлттэй байхыг дорвитой ахиулсан. Хай Наний чөлөөт худалдааны боомтын хуулийг боловсруулсан нь Хятад улс дүрмийн хэлбэрийг нээлттэй болгох салбарт шинэ алхам хийсэн явдал болох юм.

Хай Наний чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг хуулиар засаглах явдал товлосон зорилгын дагуу эрүүл тогтвортой урагшилж байна. Хятадын нээлттэй том хаалга үүрд хэвээр байж, зөвхөн улмаас улам нээлттэй байхыг тэр нь дэлхий дахинд харуулсан юм. Дэлхий дахин түүнээс хөгжлийн маш их боломжийг олох болно.
