
Синьхуа агентлагийн мэдээ: 28-нд Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэлийн алба “БНХАУ ба ДХБ” хэмээх цагаан ном нийтэллээ. Тус номд: 2001 онд Хятад улс ДХБ-д элссэний дагаа, социалист зэх зээлийн эдийн засгийн тогтолцоог улам боловсронгуй болгон, олон талт худалдааны дүрэмтэй уялдуулахаа бүх талаар эрчимжүүлж, бараа, үйлчилгээг нээлттэй байлгах амлалтаа биелүүлж, оюуны өмчийн эрхийг хамгаалахаа эрчимжүүлэн, гадаадад нээлттэй байх бодлогыг тогтвортой, ил тод, төсөөлж болохуйц байдлыг илэрхий нэмэгдүүлж, олон талт худалдааны тогтолцоо үр ашигтай ажиллахад идэвхтэй хувь нэмэр оруулсан гэжээ.
Цагаан номд: Хятад улс барааны худалдааны салбарыг нээлттэй байлгах амлалтаа биелүүлж, гаалийн тавтрыг ихээр бууруулсан юм. 2010 он гэхэд БНХАУ худалдааны татвар бууруулах амлалтаа бүрэн биелүүлж, 2001 онд 15.3 хувь байсан гаалийн тавтрын ерөнхий түвшнийг 9.8 хувь хүртэл бууруулсан гэжээ.

Үйлчилгээний худалдааны салбарыг нээлттэй байлгах амлалтаа бүрэн биелүүлж, үйлчилгээний зах зээлээ өргөнөөр нээлттэй болгожээ. ДХБ-ын үйлчилгээний 12 салбарын 160 төрлөөс БНХАУ 9 салбарын 100 төрлийг нээлттэй байлгах амлалт өгсөн нь хөгжингүй орны гишүүдийн дундаж түвшинд ойртсон юм. 2007 он гэхэд Хятад улс үйлчилгээний худалдааны салбараа нээлттэй болгох амлалтаа бүрэн биелүүлжээ.
Мөн буухиа шуудан, банк санхүү, даатгал зэрэг үйлчилгээний 54 салбарт гадаадын бизнесмэнүүд дангаараа хөрөнгө оруулсан аж ахуйн нэгж байгуулахыг зөвшөөрч, компьютер, хүрээлэн буй орчин зэрэг 23 салбарт гадаадын хөрөнгө хувьцаа эзэмших зөвшөөрөл олгон, цахилгаан холбоо, төмөр замын тээвэр, аялал жуулчлал зэрэг 80 салбарт гадаадын хөрөнгөд дотоодын иргэдтэй адил хөнгөлөлт үзүүлдэг болжээ. 2010 онд Хятадын үйлчилгээний салбар гадаадын хөрөнгийг шууд татан оруулсан хэмжээ анх удаа боловсруулах аж үйлдвэрээс илүү гарч, 2017 онд гадаадын бизнесмэний шууд хөрөнгө оруулалтын 73 хувьд хүрсэн байна.
