solongonews
Гадаадын хөрөнгө оруулалтыг ашигласан хэмжээ нэмэгдэв
2021-08-16 22:01
Гадаадын хөрөнгө оруулалтыг ашигласан хэмжээ нэмэгдэв.

БНХАУ-ын Худалдааны Яамны 16-нд гаргасан тоо баримтаас үзвэл, энэ оны эхний долоон сард тус улс гадаадын хөрөнгө оруулалтыг 672 тэрбум юань татсан ба өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.5 хувиар нэмэгдлээ. Цар тахлын нөхцөл байдалд зах зээлийн орчин тогтвортой байгаа учраас гадаадын хөрөнгө оруулагчдын зорьж ирдэг газар боллоо гэж шинжээчид дүгнэж байна.

Тоо баримтад харуулснаар энэ оны эхний долоон сард Хятад улс 672 тэрбум 190 сая юанийн гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглажээ. Ам.доллар зэрэг валютын үнэ унаж байгаа нөхцөл байдалд гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын зах зээлд нэвтэрч байгаа  хэмээн шинжээчид үнэлж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл