
Тайланд, шинэ антибиотикийн судалгааны нээлт тун хангалтгүй байгаа учир, микробиологийн эсрэг эм бэлдмэлд тэсвэрлэх шинж чанар улам чангарч буйгаас үүдсэн заналхийллийг шийдвэрлэхэд бэрх болж байгааг дурджээ.

Антибиотикт тэсвэрлэх шинж гэдэг нь бактери, вирус, мөөгөнцөр, паразит мэтийн бичил биетнүүдэд эмэнд тэсвэрлэн зохицох шинж бүрдэж, нянгийн халдварыг эмчлэх эмийн зүйлийг үр дүнгүй болгохыг хэлж байна. Бичил биетнүүд олон төрлийн антибиотикт тэсвэрлэх чадвартай болсон тохиолдолд, ийм бактерийг “онц аюултай бактери” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хүн төрөлхтний эрүүл мэндийг ноцтой хохироодог юм.
Антибиотикт тэсвэрлэх шинжийн асуудал нь ямар нэг шинэ сэдэв биш. Антибиотикийг дур мэдэн хэрэглэхийг хориглохыг ДЭМБ удаа дараа анхааруулсаар байсны зэрэгцээ шинэ эм бэлдмэлийн судалгааг ч дэмжиж байна. Гэтэл, шинэ антибиотикийн судалгаа хангалтгүй байгаа нь өдгөө эргэлзээ төрүүлж байгааг сануулжээ.
Одоо эмнэлзүйн судалгааны шатанд байгаа олон зүйлийн эм бэлдмэл нь одоогийн буй антибиотикийн төрөл хэлбэрт шинэчлэл хийж байгаа ба түр хугацаанд асуудлыг зохицуулах арга зам юм гэж тайланд тэмдэглэжээ. Антибиотикт тэсвэрлэх шинжтэй, эрүүл мэндэд хамгийн их заналхийлж буй халдварыг ДЭМБ-аас нэрлэсэн байна. Үүнд, жилд 250 мянган хүний аминд хүрдэг, эмэнд тэсвэрлэх шинжтэй сүрьеэ өвчнийг нэрлэсэн бөгөөд эмчилж болохуйц арга төсөл тун ховор байна. 2014 онд дэлхийн хэмжээнд, олон зүйлийн эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний 480.000 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд энэ нь сүрьеэ өвчнийг эмчлэх хоёроос дээш төрлийн хамгийн хүчтэй эмэнд тэсвэрлэдэг сүрьеэгийн нян юм. Эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний тохиолдол 105 улс оронд илэрч, тэдгээр нь наад зах нь 4 зүйлийн гол гол эм бэлдмэлд тэсвэртэй сүрьеэгийн халдвар байсан гэж ДЭМБ-ын тайланд таамагласан байна.
ДЭМБ-ын Дэлхийн сүрьегийн халдвар эмчлэх хөтөлбөрийн хэлтсийн дарга, доктор Марио Равиглионе: Сүрьеэ өвчний судалгаа тун урагшгүй байна. 70 гаруй жилийн турш, эмэнд тэсвэрлэх шинжтэй сүрьеэг эмчлэх ердөө хоёр төрлийн шинэ антибиотикийг зах зээлд нийлүүлсэн гэжээ.
ДЭМБ энэ тайландаа гол гол 12 зүйлийн эмгэг төрүүлэгчийг нотлон заажээ. Эдгээрийн дотор, уушгины хатгаа, шээсний замын халдвар зэрэг ердийн байнгын тохиолддог халдварыг нэрлэсэн бөгөөд эдгээр халдвар одоо байгаа антибиотикт улам тэсвэртэй болж, эмчилгээний шинэ эм бэлдмэлийн шаардлага тулгамдаж байгааг онцлов. Мөн, бүтээж байгаа уух антибиотик маш цөөн, ийм эм бэлдмэл эмнэлэг, эсвэл нөхцөл боломж хүрэлцэхгүй орчинд халдвараас сэргийлэх үндсэн арга зам юм.
Антибиотикт тэсвэрлэх асуудлыг ДЭМБ олон жил анхаарсаар иржээ. ДЭМБ-ын Эм бэлдмэлийн хэлтсийн дарга Сузанне Хилл: Эмийн компаниуд шинэ антибиотикийн судалгаагаа түргэтгэх шаардлагатай. Ялангуяа, хэдхэн хоногийн дотор өвчтөний амь насыг аюулд хүргэж болзошгүй гоц халдварыг эмчилж болохуйц шинэ антибиотик бүтээх шаардлагатай байна гэжээ.
Саяхан нийтэлсэн энэ тайланд, ДЭМБ эмнэлзүйн судалгааны шатанд байгаа 51 зүйлийн антибиотик, био эм бэлдмэлийг танилцуулжээ. Гэхдээ эдгээр эм бэлдмэлийн дотроос ДЭМБ ердөө 8 зүйлийг шинэ ахиц гаргасан эм бэлдмэлд тооцож байна. Энэ нь, одоогийн антибиотик эмчилгээний нөөцийг хожим зохих хэмжээнд өргөжүүлэх боломж нээх юм.

Гэхдээ шинэ эм бэлдмэл бүтээлээ гээд, нянгийн эсрэг эм бэлдмэлд тэсвэрлэх шинжээс үүдэх заналхийллийг хангалттай шийдвэрлэж чадахгүй. Иймээс ДЭМБ улс орнууд, хамтын ажиллагааны түншүүдийн хамт халдвараас сэргийлэх, тогтоон барихыг сайжруулахын тулд хичээн зүтгэж, одоогийн болон ирээдүйд бүтээгдэх антибиотикийг зөв зүйтэй хэрэглэхийг ахиулах юм. Мөн, ДЭМБ-ын зүгээс хүн, амьтны эмчилгээ, хөдөө аж ахуйн салбарт антобиотик хэрэглэхдээ хариуцлагатай хандах удирдамж, зарчим боловсруулж байна.
ДЭМБ-ын ерөнхий захирал, доктор Тедроса Адханома Гебрейесуса: Нянгийн эсрэг эм бэлдмэлд тэсвэрлэх шинж бол олон улсын гэнэтийн чанартай эрүүл мэндийн асуудал бөгөөд орчин үеийн анагаах ухааны дэвшилд ноцтой саад болж байна. “Сүрьеэ зэрэг антибиотикт тэсвэртэй халдварын судалгаа, хөгжилд улам их хөрөнгө оруулалт хийх тулгамдсан шаардлага тавигдаад байна. Эс бөгөөс, ердийн халдвараас айж цочирддог, жижиг хагалгаа хүртэл амь насанд аюул учруулдаг байсан он жилүүд рүү буцаж очих болно” гэж тэмдэглэжээ.
