solongonews
Хятад-Төв Зүүн Европын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд нааштай ахиц дэвшил гарлаа
2023-05-06 11:29
Жэжян мужийн Нинбо хотод Хятад-Төв Зүүн Европын орнуудын 3 дахь удаагийн яармаг болон Олон улсын өргөн хэрэглээний барааны яармаг 05-р сарын 16-наас 20-ны хооронд болно

    Төрийн зөвлөлийн мэдээллийн алба  05-нд хэвлэлийн бага хурал хийж, Хятад-Төв Зүүн Европын орнуудын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, Хятад-Төв Зүүн Европын орнуудын 3-р яармаг, Олон улсын өргөн хэрэглээний барааны яармагийн талаар танилцууллаа.

      Хоёр талын худалдаа өссөөр байна

    Худалдааны яамны дэд сайд Ли Фэй танилцуулахдаа: - Хятад-Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа бол Хятад Европын харилцааны чухал хэсэг юм. 2012 оноос хойш хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нааштай ахиц дэвшил гаргасан юм.

Хоёр талын худалдаа өссөөр байна. 2012 оноос хойш, Хятадын Төв Зүүн Европын орнуудтай хийсэн худалдаа жилд дунджаар 8.1 хувиар өсч, Хятадын Төв Зүүн Европын орнуудын импортын хэмжээ жилд дунджаар 9.2 хувиар өссөн байна. Энэ оны эхний улиралд хоёр талын худалдааны хэмжээ 33 тэрбум 300 сая ам.долларт хүрч, 1.6 хувиар өсч, ерөнхийдөө тогтвортой, эерэг эхлэлтэй байна. Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа нягт байна. Өнөөг хүртэл Хятад, Төв Зүүн Европын орнуудын хоёр талын хөрөнгө оруулалтын хэмжээ бараг 20 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ оны 1-р улиралд Хятадаас Төв Зүүн Европын орнуудад нийт аж үйлдвэрт оруулсан шууд хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийнхээс 148 хувиар нэмэгдэж, Хятадын аж ахуйн нэгжүүд Төв Зүүн Европт хөрөнгө оруулах хүсэл эрмэлзэлтэй байна. Хөрөнгө оруулалтын салбарт автомашины сэлбэг хэрэгсэл, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, анагаах ухаан, ложистик, эрчим хүч, ашигт малтмал зэрэг орно.

    Дэд бүтцийн төслүүдийг тогтвортой хэрэгжүүлэх. 2022 онд Хятадын аж ахуйн нэгж Төв Зүүн Европын орнуудад 9.36 тэрбум ам.долларын инженерийн шугам сүлжээний гэрээ байгуулжээ. 2022 оны 07-р сард Монтенегро дахь Хойд-Өмнөд хурдны замын тэргүүлэх чиглэл, Хорватын Пельесак гүүрийн хөдөлгөөнийг нээж, Унгар-Сербийн төмөр зам тогтвортой хөгжиж, тээвэр, эрчим хүч зэрэг дэд бүтцийн төслүүд саадгүй хөгжиж байгаа нь Хятад болон Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны онцлох үйл явдал юм.

    Харилцан холболт эрчимтэй хөгжиж байна. Хятад-Европын төмөр замын буухиа хурдацтай хөгжиж байна. 2022 онд 16 мянган галт тэрэг зорчиж, өмнөх оны мөн үеэс 9 хувиар нэмэгджээ. Өмнөд чиглэлийн суваг амжилттай нээгдэж, Европ руу тээвэрлэх шинэ шийдэл болж байна. Польш, Унгар, Словак зэрэг улсууд Хятад-Европын төмөр замын буухиа тээврийн чухал суваг, очих газар болжээ. Хятад, Польш, Словени, Хорват зэрэг орны ложистикийн хамтын ажиллагаа улам нягтарч байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл