
Хятадын хүний нөөц, нийгмийн аюулгүй байдлын яамны энэ сарын 30-нд нийтэлсэн "2015 оны хүний нөөц, нийгмийн аюулгүй байдлын салбарын хөгжлийн жил тутмын статистик тайлан"-д 2015 онд эх орондоо эргэн ирсэн оюутан сурагчид 410 мянга орчимд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.1 хувиар нэмэгджээ. 2015 оны байдлаар Хятадаас гадаадад сурч байсан нийт 2 сая 218 мянга гаруй оюутан эх орондоо буцан иржээ.
Хятад улс гадаадаас буцаж ирсэн оюутанд зориулан олон төрлийн ажил үйлс эрхлэх 321 хүрээлэн байгуулж, хүрээлэнд оролцсон аж ахуйн нэгж 24 мянга гаруйд хүрсэн бөгөөд гадаадаас буцаж ирсэн 67 мянга гаруй оюутан уг хүрээлэнд ажил эрхэлж байна. 2015 онд Хятад улс 650 гаруй докторантурын эрдэм шинжилгээний ажлын газрыг шинээр байгуулснаар ийм эрдэм шинжилгээний газар 3383-д хүрч, нийт 150 гаруй докторантурыг хүлээн авч бэлтгэн хүмүүжүүлж байна.
