Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ "Сүүлийн өдрүүдэд Хэнань болон бусад газарт хур тунадас үргэлжлэн орж, Жэнжөү болон бусад хотуудад их хэмжээний ус тогтож, зарим голууд анхааруулах усны түвшнээс хэтэрч, зарим усан сангуудын далан эвдэрч, зарим төмөр замын үйл ажиллагаа зогсож, нисэх онгоцны нислэг цуцлагдсан тул хүн ардад их хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийн хохирол амсаж, үеэр усны гамшгийн байдал маш хүнд байна" гэжээ.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ "Үерийн аюулаас сэргийлэх чухал үе эхэлж байна. Бүх шатны удирдах ажилтнууд ард түмний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг ямагт тэргүүн байранд тавьж, удирдах ажилтнууд шууд өмнө фронтод ажиллаж, үерээс урьдчилан сэргийлэх, авран туслах хүчийг шуурхай зохион байгуулж, гамшгийн хор уршгийг арилгаж, гамшгийн хохирлыг хамгийн доод хэмжээнд тогтоон барьж, дахин гарах гамшгаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй" гэжээ.
