Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба өнөөдөр буюу 01-р сарын 17-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж 2023 оны эдийн засгийн байдлыг танилцуулав.
2023 онд Хятадын ДНБ 2023 онд 126 их наяд 58.2 тэрбум юань болж, тогтмол үнээр тооцвол 2022 оноос 5.2 хувиар өссөн байна. Үйлдвэрлэлийн ангиллаар авч үзвэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 89 их наяд 75.5 тэрбум юанийн нэмүү өртөг бүтээсэн нь 2022 оноос 4.1 хувиар нэмэгджээ. Аж үйлдвэрлэл 48 их наяд 258.9 тэрбум юанийн нэмүү өртөг бүтээсэн нь 4.7 хувиар нэмэгджээ. Бусад төрлийн үйлдвэрлэлийн нэмүү өртөг 68 их наяд 823.8 тэрбум юань болж 5.8 хувиар өссөн байна. Улирлаар авч үзвэл, 2023 оны эхний улиралд ДНБ 2022 оны мөн үеэс 4.5 хувиар, хоёрдугаар улиралд 6.3 хувиар, гуравдугаар улиралд 4.9 хувиар, сүүлийн улиралд 5.2 хувиар өсжээ. Дөрөвдүгээр улиралд ДНБ өмнөх улирлаасаа 1 хувиар нэмэгдсэн байна.
