
Археологичид анх удаа Шан улсын үеийн хүрлээр багаж зэвсэг хийдэг дархны оршуулгын газрыг Хэнань мужийн Аньнан хотоос илрүүлжээ. Энэхүү дарханы оршуулгын газрыг олж илрүүлснээр олон нууцууд ил болох гэнэ.
- Бид нийт 42 булш олж илрүүллээ. Археологийн малтлагын үр дүнд хүрлээр багаж зэвсэг урлаж аж төрдөг хүмүүс байсан болох нь тогтоогдсон. Энэ бол Шан улсын үеийн дархны оршуулгын газрыг олсон анхны тохиолдол гэж Хятадын Шинжлэх ухааны хүрээлэнгийн Археологийн судалгааны газрын судлаач, тус археологийн судалгааны дэд дарга Хэ Юлин ярьсан юм.
Одоогийн байдлаар илрүүлээд байгаа 42 булшнаас хүрлээр цутгасан багаж, вааран эдлэл, гуулин хутга, тээрмийн чулуу зэрэг багаж хэрэгсэл олоод байгаа аж. Мөн хэмжээгээрээ хамгийн том бунхан дотроос давхар авс олдсон байна. Археологичид 3600 ам метр талбайд малтлага хийгээд байгаа бөгөөд байшингийн суурь, үнсний нүх, худаг, бунхан зэрэг 800 гаруй зүйлсийг мөн олж илрүүлсэн гэнэ.
