"Бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн иж бүрэн хэлэлцээр" (RCEP) хүчин төгөлдөр болсон нь бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт харилцаа, чөлөөт худалдааны томоохон ялалт юм. Хятад улс талуудтай хамт RCEP механизмыг байгуулахад идэвхтэй оролцож, бүс нутгийн хөгжил цэцэглэлт, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд нааштай хувь нэмэр оруулах болно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 1-р сарын 4-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.
RCEP-ийн гишүүн болох 15 улсын нийт хүн ам, эдийн засгийн нийт хэмжээ , худалдааны нийт хэмжээ нь дэлхийн нийт хэмжээний 30 хувийг эзэлж байгаа нь дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүс болж байна. Энэ оны 01-р сарын 01-ний өдрөөс RCEP албан ёсоор хэрэгжиж эхэлснээр Хятад болон АСЕАН, Австрали, Шинэ Зеланд болон бусад гишүүн орнуудын хооронд тарифгүй бүтээгдэхүүний эзлэх хувь мэдэгдэхүйц нэмэгдэж, барааны худалдааны 90 гаруй хувьд гаалийн татваргүй болгох зорилт эцсийн дүндээ биелэх болно.
RCEP-ийг үр дүнтэй хэрэгжүүлснээр бүс нутгийн орнуудын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг олгодог.RCEP нь хөнгөлөлттэй тарифаас гадна гарал үүслийн дүрэм, гаалийн журам, хяналт шалгалт, хорио цээрийн талаар Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, худалдааны дүрэм журмын жишиг болж байна.RCEP нь үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр өндөр түвшний нээлттэй амлалт авсан.Бүс нутгийн эдийн засгийн янз бүрийн хүчин зүйлсийн урсгал жигдэрч, аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээ, нэмүү өртгийн сүлжээг улам нэгтгэн хөгжүүлж чадна. RCEP нь захиргааны журмуудыг хялбарчилж, худалдааны саад бэрхшээлийг бууруулж, бүс нутгийг илүү чанартай, бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг гүнзгийрүүлэхэд хүргэнэ.
RCEP-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь олон талт үзэл, чөлөөт худалдааны томоохон ялалт юм.Дэлхийн эдийн засгийн сэргэлт, хөгжил цэцэглэлт нь олон талт үзэл, нээлттэй байдал, шинийг санаачлах, хуваалцахад тулгуурлах ёстой.Өөрийгөө тэргүүлэх, давамгайлах монополь, хаалттай онцгой байдал нь зөвхөн сөрөг үр дагавартай байх болно. Цар тахлын дараах эрин үед нээлттэй байдал, санхүүжилт нь ерөнхий чиг хандлага бөгөөд олон талт байдал, нээлттэй байдлыг өргөжүүлэх нь дэлхий нийтийн зөв зам юм. Энэ бол дэлхийн эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд RCEP-ийн бүх гишүүдийн нийтлэг дуу хоолой юм.
-RCEP-ийн гишүүн орнуудын нэг болсны хувьд Хятад улс нээлттэй байх үзэл баримтлалыг баримталж, олон талт худалдааны тогтолцоог тууштай бодит үйл ажиллагаагаар хадгалж, бүс нутгийн эдийн засгийн интеграцийн үйл явцыг ахиулж, бүс нутгийн худалдааны өсөлтийг ахиулсаар ирсэн. Дараагийн алхамд Хятад улс талуудтай хамт RCEP механизмыг байгуулахад идэвхтэй оролцож, хэлэлцээрийн ерөнхий хэрэгжилтийн түвшнийг хамтаар ахиулан сайжруулж, бүс нутгийн хөгжил цэцэглэлт, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд нааштай хувь нэмэр оруулах болно гэж Ван Вэньбинь холбогдох асуултад хариулахдаа дээрх хэлсэн байлаа.
