Нэгдсэн Үндэсний Байгууллагын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага (Англи нэр UNWTO) болон Испаний Засгийн газар албан ёсоор 2021 оны 01-р сарын 25-наас эхлэн Хятад хэл НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын албан ёсны хэл болгосон байна.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын бэлтгэсэн баярын видео бичлэгт Ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололи Кашвили баярын мэндчилгээ дэвшүүлснээр барахгүй, "Фу" (Хишиг буян гэсэн утгатай хятад үг) гэсэн үгийг үсэн бийрээр бичиж "Шинэ жил"-ийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Энэ мэдээллийг үзсэн хүмүүс сэтгэгдэл хэсэгт нь "Би бахархаж байна", "Хятад хэлд лайк дарья" гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Хятадын аялал жуулчлалыг хөгжүүлэх туршлага, боломжоо илүү сайнаар хуваалцана
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага бол дэлхийн хамгийн нөлөө бүхий Засгийн газар хоорондын олон улсын аялал жуулчлалын байгууллага юм. Одоогоор 159 гишүүн оронтой, төв нь Испаний Мадрид хотод байрладаг. Хятад улс тус байгууллагад 1983 онд элссэн.
Цаг хугацааг 2007 оны 11-р сарын 23-наас 27-ны өдрүүдэд буцаавал НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага Колумбын Картахена хотод 17-р Ерөнхий чуулганаа хийсэн юм.
Энэ хурлаар Хятад улсаас Хятад хэлийг байгууллагын албан ёсны хэлээр жагсаахыг санал болгов. Ерөнхий чуулганаас Хятадын саналыг хүлээн авч, "Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын үндсэн хууль" -ийн 38 дугаар зүйлд өөрөөр хэлбэл, "Байгууллагын албан ёсны хэл бол араб, хятад, англи, франц, орос, испани хэл байна" гэсэн нэмэлт өөрчлөлтийг батлав. Гэсэн хэдий ч НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын үндсэн хуулинд зааснаар Ерөнхий чуулганд батлагдсаны дараа гишүүн орнуудын гуравны хоёроос илүү нь батлах журмыг хэрэгжүүлж дууссаны дараа нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болох юм байна.
2007 онд тус нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш гишүүн орнууд журмыг аль болох богино хугацаанд батлах, Хятад хэлийг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын албан ёсны хэл болгохыг эртхэн хүчин төгөлдөр болгохыг дэмжих зорилгоор Хятад улс НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагатай хамтарч олон ажил хийжээ. 2021 оны 01-р сард 106 орон өөрчлөлтийг баталж, хууль ёсны тоо хэмжээг ханган, нэмэлт өөрчлөлт албан ёсоор хүчин төгөлдөр болсон.
Соёл, Аялал жуулчлалын яамнаас "Хятад хэл албан ёсоор НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын албан ёсны хэл болсон" гэсэн мэдээнд: Энэ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын төрөлжсөн байгууллага болох бүрэн бүтэн байдал, эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Олон улсын байгууллагуудад хятад хэлийг хэрэглэх байр суурь, хэрэглээний харьцааг сайжруулан, Хятад улсын дэлхийн олон улсын аялал жуулчлалын үйл хэрэгт илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд ашигтай байж, Хятадын аялал жуулчлалын хөгжлийн туршлага, боломжийг илүү сайн хуваалцахад чухал ач холбогдолтой гэж нийтэлсэн байна.
Нутгийн хүнтэй тааралдаад хятад хэлээр хэдэн үг солиход сэтгэл маш их хөдөлнө
Хятад хэл НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын албан ёсны хэл болохоос өмнө хятадууд гадаадад олуулаа гарах болсон тул дэлхийн өнцөг булан бүрээс аялал жуулчлалын чиглэлээр дагнан ажилладаг хүмүүсийн Хятад хэл сурах эрэлт нэмэгдэж байна.
Дэлхийг тойрон аялах дуртай Ван Линь:
- 2019 оны 05-р сард би Тайландад аялж, гэр буудал сонгосон. Гэрийн эзэн нь хятад хэлээр ярьдаг байсан. Түүний хятад хэлний түвшин намайг шууд алмайруулж байсан. Би олон оронд очиж байсан л даа. Миний хувьд мэдэрсэн зүйл бол Хятад хэлээр ярьдаг, ялангуяа аялал жуулчлалын салбарт ажилладаг гадаадын иргэд олширсоор байна. Энэ нь зөвхөн Азийн орнуудад төдийгүй, Европ, Америкийн орнуудад ч олон байна. Гадны оронд тухайн нутгийн хүнтэй гэнэт уулзаад хятад хэлээрээ ярихад эрхгүй сэтгэл догдолдог. Энэ бол хэлний гайхамшиг- зөвхөн харилцааны хэрэгсэл төдийгүй сэтгэлийн гүүр болж байна гэж сонирхуулан ярьлаа.
Хятад хэл сурах эрэлт хэрэгцээ нь улс орнуудын холбогдох боловсролын байгууллагуудыг "Хятад + Аялал жуулчлал" -ын хичээлийн хөтөлбөр, сургалтуудыг явуулах болжээ.
2017 оны эхээр Индонезийн Хасануддины их сургууль, Удаяна их сургуулийн хамтран байгуулсан Индонезийн анхны "Аялал жуулчлалын хятад сургалтын төв" нь хятад хэлний иж бүрэн ангиуд болон хятад хэлний сонирхлын туршлага судлах ангиудыг нээн ажиллуулж, үүний зэрэгцээ Бали арлын аялал жуулчлалын тэнхимтэй хамтран ажиллаж, Хятад жуулчдыг хүлээн авах аялал жуулчлалын агентлаг, зочид буудал, аялал жуулчлалын үйлчилгээний хэлтэс, менежментийн хэлтсийн ажилчдад зориулсан практик аялал жуулчлал хятад хэлний эрчимжүүлсэн анги, ажлын байран дахь сургалтын ангиуд нээсэн байна. Үүний хөдөлгөгч хүч нь хятад жуулчдын тоо өсөхийн хэрээр хятад хэлний хөтчийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн явдал юм. Тухайн улс оронд Индонези, хятад хэлийг сайн ойлгодог орон нутгийн аялал жуулчлалын мэргэжилтнүүдийг төлөвшүүлэх, Хятадын жуулчдыг хүлээн авах үйлчилгээний түвшинг дээшлүүлэх нь нэн чухал байлаа.
Хятад хэлний практик байдал нь зөвхөн аялал жуулчлалын салбарт илэрхийлэгдээд зогсох бус, 2019 онд олон улсын хятад хэлний боловсролын их хурлаар "Хятад хэл + мэргэжлийн ур чадвар" форумыг анх удаа байгуулж, Хятад, гадаадын компаниуд, боловсролын мэргэжилтнүүдийг урьж, хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн хөгжүүлэх тухай ярилцав. Энэ алхам олон салбарын мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж, Хятадын олон улсын хятад хэлний боловсрол, мэргэжлийн боловсролыг уялдуулахад илүү их анхаарал хандуулж байна.
Хятад хэл сурах нь эдгээр хүүхдүүдийн амьдралыг өөрчилсөн
Хэл бол хүний үзэл баримтлал, бодлыг илэрхийлэх хэрэгсэл, соёлын чухал тээвэрлэгч юм. Хятад улсын цогц хүч улам бүр нэмэгдэхийн хэрээр хятад хэлний олон улсын нөлөө улам бүр өргөжиж, хятад хэлийг олон улсын нийгэмлэгт илүү өргөнөөр хүлээн зөвшөөрөх болсон нь энэхүү хэл албан ёсоор НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын албан ёсны хэл болсны нэгэн гэрч юм.
Холбогдох өгөгдлүүдээс харахад дэлхийн 70 гаруй орон хятад хэлийг улс ардын боловсролын системдээ хамруулж, гадаадын 4000 гаруй их дээд сургууль хятад хэлний хичээлийн хөтөлбөр нээжээ.
Европ бол эрт үеэсээ Хятад хэлний боловсролын тал дээр илүү сайн суурьтай, өргөн цар хүрээтэй орнуудын нэг. Энэ ч утгаараа Их Британи улс сүүлийн жилүүдэд хятад хэлийг бага, дунд сургуулийн гадаад хэлний нэмэлт сонголтын жагсаалтад оруулж, "Британий коллежийн элсэлтийн шалгалт"-ынхаа А зэрэглэлийн шалгалтанд оруулсан байна. Мөн 2016 оноос "Хятад хэлний сургалтын хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн зорилго нь Хятад хэл заахтай холбоотой тогтолцооны саад бэрхшээлийг арилгах, сургуулийн удирдлагаар тогтвортой хятад хэл заах загварыг бий болгох, хятад хэлний сургалтын хөтөлбөрийн тогтолцоо, багш нарын сургалтыг бэхжүүлж, хэл заах практик туршлагыг хуримтлуулахад оршино. Өнөөг хүртэл 5000 гаруй англи оюутан энэхүү төслөөр дамжуулан хятад хэл сурч эхэлсэн байна.
Хятадын билгийн тооллын эхний сарын эхний өдөр Их Британий хэсэг хүүхдүүд цагаан сарын мэндчилгээгээ хятад хэлээр явуулсан. Тэд бүгд хятад хэлний сургалтын төсөлд хамрагдсан хүүхдүүд байлаа.
- Миний хобби бол хөгжим, хятад хэл. Би хятад хөгжимд маш их дуртай. Хятад хэл сурах нь маш хөгжилтэй, олон боломж авчирдаг гэж төслийн оюутан Evie хятад хэлээр өөрийгөө танилцуулан ярьлаа.
Их Британий Элчин сайдын яамны Соёл, боловсролын хэлтсийн WeChat-ийн албан ёсны дансанд "Хятад хэлний сургалтын хөтөлбөр"-ийг:
- Хятад хэл бол эдгээр хүүхдүүдэд долоо хоногт найман цагийн сургалтын хөтөлбөр төдийгүй, шинэ соёлыг олж мэдэх, мөн нэг тэрбум гаруй хүнтэй харилцах чадвар юм. Магад, Их Британиас анх удаа гарах боломж ч байж болох юм. Хятад хэл сурах нь хүүхдүүдийн амьдралыг өөрчилсөн гэж танилцуулсан байна.
Хилийн чанад дахь хятад хэл сурч буй хүмүүс хятад хэлээс шалтгаалан амьдралаа өөрчлөх нь цөөнгүй байдаг. Зургаа дахь удаагийн "Хятад хэлний гүүр" дэлхийн оюутнуудын дунд зохиогдсон хятад хэлний ур чадварын тэмцээний ялагчийн хувьд Латви охин Анзе түүний хувь заяаг хятад хэл өөрчилсөн гэж сэтгэл хангалуун хэлэв.
- Хятад хэлтэй холбоотой болсондоо баяртай байгаагаа, мөн хятад хэлний хамт илүү сайн ирээдүйг бий болгож байгаадаа баяртай байгаагаа миний туршлага нотолж байна. Хятад хэлийг ашиглан Хятад улсын соёлыг дэлхий дахинд түгээж, Хятад хэлийг ашиглаж дэлхийн болон Хятад улсын хоорондох холболтын цэг болж байгаадаа илүү их баяртай байн гэж Анзе хэлж байлаа.

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололи Кашвили баяр хүргэлээ.Зургийг: Хэл солилцооны хамтын ажиллагааны төвөөс


2020 оны зуны амралтаар Их Британий “Хятад хэлний сургалтын хөтөлбөр”-ийн сурагчид Лондонгийн Их Сургуулийн Коллежийн Боловсролын Сургууль болон тэдний сургуулиас зохион байгуулсан хятад хэлний үйл ажиллагаанд идэвхтэй оролцов. Сурагчдын бүтээлийн үзүүлэн

2019 онд Их Британи "Хятад хэлний сургалтын хөтөлбөр"-ийн сурагчид Хятадад болсон "2019 оны Хятад хэлний гүүр- Их Британий сургалтын хөтөлбөрийн Хятад дахь зуны зуслан"-д хамрагдлаа
Сурагчид Бээжинд сурсан хятад хэлээрээ хятад жуулчидтай нүүр тулан ярилцлага хийж байгаа нь
