solongonews
Эрчүүдийн айдас хаанаас эхэлдэг вэ?
2015-12-28 18:21
Амьдралын утга учир хаанаас эхэлдэг вэ? Амжилт, ялалт, ололт уу. Үгүй дээ. Энэ бол хэн хүний зүгээр л нэг гайхамшигт мэдрэмж. Харин утга учраа аав ээж болсон хүн л олдог гэж бодогддог юм. Эрт, орой нь хамаагүй ээ, энхрий үрээ элгэндээ тэвэрсэн тэр мөчөөсөө үнэн худлын дэнстэй нүүр тулгардаг аа, бид. Хэрвээ та орчлонд дуугаа хадаан мэндлэх амьдралынхаа цорын ганц утга учрыг тосож авах гэж байгаа бол нэг зүйлийг анхаараарай.
Айх ёстой юу, эсвэл үгүй юу ийм сонголт олон аавын өмнө тулгардаг. Орчин үед ихэнх төрөх эмнэлэг аавуудыг эхнэрээ төрөх үйл явцыг харахыг зөвшөөрдөг. Ийм хандлага залуу хосуудад илүү ажиглагддаг шүү. Магадгүй эхнэрийнхээ тэсвэр тэвчээр, зовлон шаналлыг нүдээрээ харах нь, цаашдаа гэргийгээ хайрлаж энэрэх сэтгэл төрүүлэх сайн талтай байж болох юм. Гэтэл сайны хажуугаар саар зүйл сүүдэр шиг дагах нь мэдээж шүү дээ.
 
Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг дээ. Тиймээс эр хүн бүр зоригтой байдаггүй. Эхнэрийнхээ төрөхийг харах нь бүү хэл ширүүн үг ч чулуудаж чаддаггүй эрчүүд тийм цөөн биш шүү. Уян зөөлөн, өрөвч аавууд эхнэртэйгээ заавал хамт байх албаггүйг санаарай.
Бүсгүйчүүдээ та нартаа л гэж захиж хэлэхэд хань ижил тань кино үзсэн ч мэлмэрч л суудаг уян нэгэн бол төрөх үедээ хамт байлгахыг шахаж шаардах хэрэггүйг анхааруулж байна. Зөөлөн зантай ихэнх эр эхнэрийнхээ үгэнд оромтгой байдаг. Дотроо хичнээн халширч халгаж байвч, эхнэрийнхээ гуйлт, шахалт шаардлагаар хамтдаа байхыг зөвшөөрдөг байна. Тэднийг ямар эрсдэл хүлээж байдаг гэж санана.
 
1. Бэлгийн сулралтай болох. Энэ нь хэт их айж цочирдсоноос үүсдэг.
2. Бэлгийн харилцаанд орохдоо халшрамтгай болох
3. Олон хүүхэдтэй болохыг хүсэхээ болих
4. Сэтгэл санааны гүн хямралд орох
5. Жаахан зүйлд ч цочдог болох нь ажиглагдсан байна. 
Сэтгэл зүйн хувьд ийм байдалд орсон аавууд, залуус олон байдгийг анхаараарай. Тиймээс аав ээжүүдээ анхныхаа хүүхдийг өлгийдэж авах гэж байгаа бол сайн ярилцаарай. Хамтдаа байх уу, эсвэл үгүй юу? Айх уу, эс айх уу гэдгээ сайн тунгаагаарай.  
 
Нархан 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл