Хятад улсын номын сангийн нийгэмлэг, улсын номын сан, улсын соёл ба аялал жуулчлалын яам, Дүн Шэн дүүргийн Засгийн газар зэрэг нэгжээс хамтран 08 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан 2019 оны Хятад улсын номын сангийн оны хурал Дүн Шэн дүүрэгт хуралдав.
Хятад улсын номын сангийн оны хурал жил бүр нэг удаа болох бөгөөд энэ жил хорь дахь удаагаа угтаж байна. Хурал дээр 2019 оны “Номтой хот (хошуу шяний зэрэглэл)”, “Номтой нийгэм дүүрэг”-ийн үзэсгэлэнгийн ажиллагаа өрнүүлж, Бээжин хотын Зүүн хот дүүрэг, Ордос хотын Дүн Шэн дүүрэг зэрэг 9 хот ба Тяньжинь хотын Хэ Пин дүүргийн Шинжаан замын нийгэм дүүрэг, Дүн Шэн дүүргийн төмөр замын баруун дах хороолол зэрэг 6 нийгэм дүүрэг үзэсгэлэнд оролцов. Бас Хятад улсын номын сангийн нийгэмлэг байгуулагдсаны 40 жилийн ойн гол сэдэвт форум, мэдээ мэдээлэл хийгээд үргэлжлэн хөгжих гол сэдэвт форум зэрэг 9 талбай форум, ном уншсан мэдлэгийн тэмцээн, “Номын сангийн үдэшлэг” зэрэг элбэг баялаг агуулгатай ажиллагаа зохион байгуулсан байна.
