Хятадын Сичуань мужийн Дэян хотын Гуанхань хот бол Хятадын хөдөө орон нутгийн өөрчлөлтийн үүслийн газрын нэг. Өөрчлөлт хөгжлийг тасралтгүй хайх замд орчин үеийн хөдөө орон нутгийн эдийн засаг хөгжиж, орчин үеийн аж үйлдвэрүүд өрнөн хөгжиж, урагшлах эрч хүчээ хадгалсаар байна. Гуанхань хотын чинээлэг амьдралтай танилцъя.

Тариан далнаас өөрийгөө чөлөөлж эхлэв
-”Нэг л үг, өлснө” гэж Гуанхань хотын Жиньюй балгасны Лян Шүйжин нийгэм дүүргийн 71 настай Яэ Чанли хэлж байлаа. Тэрээр 40 гаруй жилийн өмнө нэгдлийн нягтлангийн ажил хийж, “Манжин тогооноос будаа идэх” талаар ярихдаа толгой сэгсэрч, “Бүгдээрээ ажилд гарна, тариаландаа очвол цаг нөхцөөн хийх ажилгүй сууна. Хүчин чармайлт гаргаж ажиллахгүй бол гэдэс өсгөлөн”.
1976 оны 10-р сард Намын төв хороо “Дөрвөн хүний бүлэг”-ийг бут цохив. Энэ сургаар бүх хүмүүс баярлан хөөрөлдөж, хөдөө орон нутгийн намын хороо олон түмнийг дагуулан хамтдаа өөрчлөлт хийх урам зоригтой боллоо.
1977 онд Гуанхань хотын Шигао нэгдлийн 5-р их бригадын хоёрдугаар баг нь гурван ажиллах баг хувааж, хураалттай нь холбогдуулан даацлуулж, хариуцлагыг багт буулгав. Түүнээс хойш 110 мянган кг-н хураалт олдог байснаас 215 мянган кг хураалт олох болов. 1978 онд Гуанхань шяны намын хорооны Юй нэгдэлд үйлдвэрлэлийн хариуцлагын дүрмийн туршил эхлүүлж, цагаан будааны тарианы уналт 260 мянган кг-д хүрэв.
1980 онд Гуанхань хамгийн түрүүнд ардын нэгдлийг хасав

Тариачин болон газар шороо хоорондын холболтыг сайжруулав
Газар шороон даацлалтаас шянь суурингийн аж ахуйн нэгж хүртэл, шянийг хасан хот болгож, нээн хөгжүүлэлтийн бүс байгуулах хүртэл, Гуанхань хот 40 жилийн турш тасралтгүй өөрчлөгдөн хувирч хөгжсөөр ирсэн байна. Ялангуяа тариаланчид “Газар шороон төвлөрөл, төвлөрлийг сааруулах, төвлөрлийг дахин төвлөрүүлэх” байдлаар дамжин үнэнийг эрэлхийлэж, цаг үетэй хамт урагшлахыг баримтлав.
Яэ Чанли настан өөрчлөлт нээлтээс дараа “Хүчний ажил хийх” санаачилга гаргаж, тариачдыг дайчлан хүчний ажил хийж мөнгө олов.
- Миний хүү Яэ Ваньжя ч оролцож хүчний ажил хийж байсан. Чэндү болон Дэянд гэр орон засаж чимэглэх ажил хийж, сар бүрийн орлого нь 4000-5000 юаньд хүрдэг байсан гэж хэллээ.
Хүчний ажил хийх ажилчдын орлого нь газар тариалангийн орлогоос хамаагүй илүү байсан учраас зарим газарт тариа тарих хүнгүй болов. Яэ Чанли “хэн ч тариалахгүй бол хүмүүс юү идэх үү” гэж санаа болов.
Энэ нь мөн бүх тосгоны намын үүрийн санаашрал болж байлаа. 2012 оны цагаан сараар Жиньюй суурингийн Шанлин тосгоны намын үүрээс нутаг буцсан Ү Дайхуаг “Өөр газар явах хэрэггүй, өөрийн нутгийнхаа газар шороог ашиглан оюун ухаан хүч чадлаа гарган сайн ажиллаарай гэж ятгасан юм.
Олон газраар явж, нүд нээсэн Ү Дэйхуа 50 настай. Эхлээд 120 мү талбай газар шилжүүлэн авч тариа тарин туршиж үзэхээр болов. Орон нутгийн засгийн ордон үр тарианы тариалан эрхлэгчдэд үр, бордооны татвар өгч, тухайн жилдээ 100 мянган юаний цэвэр ашиг олсон байна.
Газар тариаланг төвлөрүүлж, бага тарьж байсан бол их хэмжээгээр тарина. Жиньюй суурингаар төв болгож, эргэн тойрны 100 мянган мү талбай газарт өндөр ургацын тариалангийн талбайг ч дагуулан жолоодов.
Удирдлагатай нисгэлээр тариалангийн ажил хийх нь тийм сонин хачин гайхмаар явдал биш болжээ гэж Жиньюй суурингийн намын хорооны Ван-И хэлсэн юм. Тэрэээр мөн:
- Тариачин болон газар шороон хоорондын холболтыг сайжруулав. Тариаланчдын газар шороо өмчлөх эрх, гэрээ хийх эрх, менежментийн эрх гэж гурван эрх хуваав. Машин механизмыг тариалангийн талбайд ажиллуулахад ашигладаг. Хүмүүст хувь орсон хэмжээгээр нь ашиг хуваарилдаг. Маний суурингийн одоо байгаа тариачдын хадгаламж 1,55 тэрбум юаньд хүрсэн байна. Зөвхөн энэ жилийн эхний гурван сард 15 сая юаниар өссөн байна гэж хэлэв.
Хятадын хөдөө орон нутгийн хамтын өмчлөлийн эрхийн дүрмийн өөрчлөлтийн туршилтын шяний хувьд Гуанхань 2018 онд 179 тосгон, 2342 тосгоны ардын багийн эд хөрөнгийг магадлан шалгаж, 42 бүлэг харьцааны хэмжээг тогтоож, 7023 ширхэг хувьцааны гэрчилгээ олгов.
Хөдөө орон нутгийн эд хөрөнгийг ашиглан, гэр бүлийн кофены газар, гэр буудал, хөдөөгийн халуун тогоо гэх зэрэг бизнесүүд цэцэглэн хөгжсөнөөр олон аялагчдыг татаж, орчин үеийн тариалах соёлын үлгэр шижээ болно.
