solongonews
Шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо өсөв
2024-04-08 17:11
Шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 34.9 хувиар өссөн байна.

        Худалдааны яам саяхан гаргасан тоо баримтыг харуулснаар энэ оны эхний хоёр сард улсын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай 7160 аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, өмнөх оны мөн үеэс 34.9 хувиар өссөн нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон нь үндэстэн дамнасан компаниуд хөгжилд өөдрөг хандаж байгааг харуулж байна. Хятад улсын зах зээл дэх боломжуудыг нээж, Хятадад хөрөнгө оруулалт хийсээр байна.

  Бүтцийн үүднээс авч үзвэл эхний хоёр сард өндөр технологийн салбарт гадаадын хөрөнгө оруулалттай 1865 аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, өнгөрсөн оны мөн үеэс 32.2 хувиар өсөв. Гадаадын хөрөнгө оруулалтын бодит ашиглалтын хэмжээ 71 тэрбум 440 сая юань болж, тус улсын гадаадын хөрөнгө оруулалтын бодит ашиглалтын 33.2 хувийг эзэлж, 2023 оны мөн үеэс 1.2 пунктээр нэмэгджээ. Эдгээрээс өндөр технологийн үйлдвэрлэлд гадаадын хөрөнгө оруулалтыг бодитоор ашигласан хэмжээ 28 тэрбум 270 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.1 хувиар өссөн байна.

         Эх үүсвэрийн хувьд Хятад улсад зарим өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулалт эрчимтэй өсөв. Эхний хоёр сард Франц, Испани, Австралиас Хятадад оруулсан бодит хөрөнгө оруулалт тус тус 585.8 хувь, 399.3 хувь ба 144.5 хувиар тус тус өссөн байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл