Энэ оны Үндэсний баярын амралтын өдрүүдэд бүх Хятадын хэмжээнд иргэний агаарын тээврийн үйл ажиллагаа ерөнхийдөө аюулгүй, тогтвортой явагдаж, 10-р сарын 01-ээс 07-ны хооронд улсын хэмжээнд иргэний агаарын тээвэр давхацсан тоогоор 9.3 сая зорчигч тээвэрлэж, нислэгийн хэвийн байдлыг хангасан хэмжээ 93 хувиас давсан байгааг сурвалжлагч Иргэний агаарын тээврийн ерөнхий газраас мэдээлжээ.
Энэ оны Үндэсний баярын амралтын үеэр бүх Хятадын иргэний агаарын тээврийн тээвэрлэсэн зорчигчдын тоо өнгөрсөн оныхоос 19.6 хувиар буурсан бөгөөд суудал ашиглалтын дундаж үзүүлэлт өнгөрсөн оныхоос 4.8 нэгжээр буурчээ.
Гадагш аялсан зорчигчдын тоо хэмжээний хувьд, аяллын оргил үед Гуанжөү, Шэньжэнь, Чэндү, Бээжин, Чүнчин, Шанхай, Ши-Ань, Күньмин, Ханжөү хотоос агаарын тээврээр гадагшаа аялсан зорчигчдын тоо үндэсний хэмжээнд хамгийн олон байгаа бол буцах аяллын оргил үед Чэндү, Чүнчин, Гуанжөү, Шэньжэнь, Ши-Ань, Бээжин, Күньмин, Ханжөү, Шанхай хотоос агаарын тээврээр аялсан жуулчдын тоо үндэсний хэмжээнд хамгийн олон байна.
