solongonews
”Шэньжөү-14” сансрын нисэгчдийн биеийн байдал сайн, ажил хэвийн үргэлжилж байна
2022-08-10 10:43
”Шэньжөү-14” сансрын нисэгчдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд бүх ажил хэвийн үргэлжилж байна.

"Шэньжөү-14" сансрын нислэгийн багийнхан Хятадын сансрын станцад хоёр сар ажиллалаа. Гурван сансрын нисгэгчийн биеийн байдал сайн байгаа бөгөөд Вэньтянь туршилтын бүхээгийн орчны хяналт хамгаалалтын системийн бүтээн байгуулалт болон бүхээгээс гарах бэлтгэлээ хийж байна.

Төлөвлөгөөний дагуу "Шэньжөү-14"-ийн сансрын нисгэгчид Вэньтянь бүхээгээс гарч товлосон үүргээ биелүүлэхийн тулд бүхээгийн гадна өмсөх 3 хувцасны байдлыг хянан шалгах зэрэг ажлыг хийж байна. Энэ хоёр өдөр тэд эх газар дахь ажилтнуудын дэмжлэгтэйгээр Вэньтянь туршилтын бүхээгийн гадна байрлуулсан жижиг робот гарыг тойрог замд туршжээ.

Вэньтянь туршилтын бүхээгт орох боломж үндсэндээ бүрджээ. Сансрын нисгэгч Цай Шюйжэ шинэ бүхээгт анх "унтаж үзсэн" бөгөөд Вэньтянь бүхээгийн шинэ унтлагын бүхээгт хэсэг хугацааг өнгөрүүлжээ. Одоогоор гурван сансрын нисгэгч бие бялдар, сэтгэл зүйн үзүүлэлтээрээ сайн ажиллаж байгаа бөгөөд үүрэг даалгаврын дагуу тус бүр өдөрт 80 минутын биеийн тамирын дасгал хийж байна. Орон зай нь нэмэгдэхийн хэрээр илүү олон төрлийн дасгал хийх боломжтой болно.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.hbynet.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл