solongonews
Солонгосын Төмөр замын корпорацын олон улсын галт тэрэг анхны гараагаа Ляньюньганд хийжээ
2024-06-27 11:55
Солонгосын Төмөр замын корпорацын олон улсын галт тэрэг анхны гараагаа Ляньюньганд хийжээ

 06-р сарын 26-нд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дугуй, автомашины эд анги болон бусад бараа ачсан "Өмнөд Солонгос-Лянь Юньган-Төв Ази" олон улсын галт тэрэг Хятад-Казахстан (Ляньюньган) ложистикийн хамтын ажиллагааны баазаас хөдөлж, Казахстан, Узбекистаныг зорив. Галт тэргээр тээвэрлэж явсан 55 том чингэлэг 6-р сарын 13-нд Өмнөд Солонгосоос ачигдсан бөгөөд Пусан боомтоор дамжин Лянь Юньганд хүрчээ. Солонгосын Төмөр замын корпорацын анх удаа явуулж буй энэхүү олон улсын галт тэрэг саадгүй хөдөлсөн нь "Өмнөд Солонгос-Лянь Юнган-Төв Ази" суваг цаашид тогтворжиж, Лянь Юньган олон улсын далайн боомт болохын давуу тал улам бүр нэмэгдсээр байгааг харуулж байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл