solongonews
”Монголын эртний утга зохиол, сурвалж бичгийн өнгөрсөн ба одоо” эрдэм шинжилгээний хурал
2017-03-25 21:59
Шунхан барын ”Ганжуур”-ыг ариутган шүүж барлах ажил эхэлсний 300 жилийн ойг тэмдэглэх ”Монголын эртний утга зохиол, сурвалж бичгийн өнгөрсөн ба одоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 3-р сарын -25-ны өдөр Бээжин дэх Төвийн Үндэстний их сургуульд боллоо.

        Үндэстний их сургуулийн багш, докторант болон судлаачид тус хуралд оролцож "Шүтлэг бишрэлийн зан үйлийн бэлгэдэл өв-Тод үсгийн чулуун судар", "Умард Юань гүрний үеийн гүүш Самдансэнгээгийн тухай", "Чойжиносорын Махгалын магтаал хэмээгчийг дахин шинжлэх нь" зэрэг сэдвээр илтгэл тавьж, мөн холбогдох сэдвийн хүрээнд чөлөөт ярилцлага өрнүүлжээ.

Төвийн үндэстний их сургуулийн монгол хэл утга зохиолын салбарын профессор Мянгад Эрдэмт уг хурлын талаар:

- Манай сургуулийн ахмад эрдэмтэд болох профессор Өлзий, профессор Хишигтогтох нар монгол судлал, онцгойлон монголын эртний уран зохиолын судалгааны талаар маш олон ажил хийсэн байна. Бид энэ ажил үйлсийг нь залгамжилж хөгжүүлэхийн тулд, мөн залуу судлаачдад боломж олгох, шинэ боловсон хүчнийг бэлтгэх зэрэг зорилгоор энэхүү хурлыг зохион байгуулсан юм гэж хэллээ.

 

 

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл