Швейцарын Женев хотноо болсон Дэлхийн худалдааны танхимын 13-р бага хурлын үеэр олон улс орон, бүс нутгийн худалдааны танхимын дарга нар Хятадын эдийн засагт итгэл найдвар тавьж буйгаа илэрхийлэв.
Дубайн Худалдааны танхимын ерөнхийлөгч бөгөөд ерөнхий захирал Мохаммад Рута Синьхуа агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө "Хятадын эдийн засгийн хэтийн төлөвт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хятадын эдийн засгийн өсөлт нь бат бөх үндэс суурьтай, хүчирхэг үйлдвэрлэл, авъяас чадварын нөөцөөр дэмжигдэж байгаа нь инновацид чухал ач холбогдолто. Хятад улс дэд бүтцээр бүрэн хангагдсан, санхүүгийн технологийн хүчирхэг хүчин чадалтай, хиймэл оюун ухаан, эд зүйлсийн интернет зэрэг дэвшилтэт технологийн хурдацтай хөгжиж, эдгээр өрсөлдөөний давуу тал нь гадаадын компаниудын сонирхлыг ихэд татаж байна. "Бүс ба зам" санаачилгын хүрээнд Хятад улс Дубай хотын аялал жуулчлал, харилцаа холбоо, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг хот, хиймэл оюун ухаан зэрэг салбарын хөгжилд чухал түлхэц үзүүлсэн юм" гэжээ.
Италийн Турин хотын худалдааны танхимын дарга Дарио Галина сэтгүүлчдэд хэлэхдээ, Хятадын асар том зах зээл нь Италийн бүтээгдэхүүн, аялал жуулчлалд чухал ач холбогдолтой юм. Хятад улс дэд бүтэц сайтай, өргөн хэрэглээний баазтай тул бизнес эрхлэгчдэд Хятадад хөгжих олон боломжыг бий болгосон юм гэжээ.
Швейцарь, Хятадын эдийн засгийн нийгэмлэгийн Женевийн салбарын дарга Александр Галлард хэлэхдээ "Энэ жилээс эхлэн Швейцар, Хятадын эдийн засгийн нийгэмлэг Хятадын янз бүрийн бүс нутгийн төлөөлөгчдийг байнга хүлээн авч, Швейцар болон Европт бизнес эрхлэх боломж олно гэж найдаж байна" гэв.
Дэлхийн худалдааны танхимын бага хурал нь дэлхийн худалдаа аж үйлдвэрийн танхим, аж ахуйн нэгжүүдийн солилцооны чухал тавцан болно.
