Саяхан Хятадын Оюуны өмч бүртгэлийн ерөнхий газраас "2020 оны Хятадын патентын судалгааны тайлан" -г гаргажээ. "Тайлан" -гаас харахад, Хятад улсын үр өгөөжтэй шинэ бүтээлийн патентын үйлдвэржилтийн түвшин 2020 онд 34.7 хувьд хүрч, Патент эзэмшигчид судалгаа, боловсруулалтын хүчин чармайлтаа нэмэгдүүлж, патент шилжүүлэх, өөрчлөх үйл ажиллагаа улам бүр идэвхжиж байна.
Аж ахуйн нэгжийн оюуны өмчийн орлого цаашид өсөх хандлагатай байгааг "Тайлан"-д харуулсан байна. Компаниудын бараг 80 хувь нь ирээдүйн патентын орлогын талаар тодорхой хүлээлттэй байгаа бөгөөд эдгээр компаниудын дунд патентын 49.5 хувь нь ирэх онд патентыг хэрэгжүүлсний орлого өснө гэж үзэж байгаа бол 45.5 хувь нь орлого үндсэндээ өөрчлөгдөхгүй, мөн 5 хувь нь орлого буурах болно гэж тооцоолж байна. Хятадын корпорацийн патентын төлөөлөгчид патентын хэрэгжилтийн орлогын ирээдүйн өсөлтөд ерөнхийдөө өөдрөгөөр ханддаг
