
Валентины өдөр өнгөрөөд удаж байгаа хэдий ч, бизнес эрхлэгч таныг гэр бүл, найз нөхдөдөө хайраа илэрхийлэхэд тань саад болох зүйл юу байна вэ? Улс төр, нийгэм болон эдийн засгийн гэх мэтчилэн маш олон хүчин зүйлсээс стрессдэх болсон өнөө цагт, ойр дотнын хүмүүстээ хайр халамжаа илэрхийлж, тэдэнд зориулж цаг зав гаргаснаар бүгдийг "Хожил-хожил"-д хүргэнэ.
“Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас.” – үүнтэй адилаар таны хувийн амьдрал тогтвортой, аз жаргалтай, хайр бялхсан хүмүүсээр дүүрэн байснаар таны ажил хэрэгт ЭЕРЭГ ХАНДЛАГА төлөвшиж, ингэснээр Амжилтад хүрэхэд тань маш их хувь нэмэр болох болно.
Харин зай завсаргүй ажлын төлөвлөгөө, цагийн хуваарийн хажуугаар хэрхэн цаг зав гаргах билээ? Үүний хариулт болгож доорх санаануудыг дурдлаа.
Хамтдаа хооллох
Маш их ажлын хажуугаар хайртай, ойр дотнын хүмүүстэйгээ үдийн хоол идэх нь таныг хэсэгхэн хугацаанд маш сайхан амрааж, оюуны ядаргааг тань тайлж, Бүтээмжийг илт өсгөдөг байна.
Өөрийн стрессийг уудлахаас урьтаж, тэдний бодол санаа, тэдэнд тохиолдож буй асуудлуудыг сонс.
ТА ТЭДЭНД ХЭРЭГТЭЙ!. Хэн нэгнийг чих тайван сонсож чадсанаар, түүний өдрийг гэрэлтүүлж, ингэснээр таныг үнэлэх үнэлэмж өсдөг байна.
Нэг удаад нэг л хүнд үнэт цагаа зарцуул
Хайрттайгаа романтик оройн зоогонд орох, өсвөр насны хүүхэдтэйгээ цуг дэлгүүр хэсэх эсвэл хамгийн сайн найзтайгаа уулзаж ярилцах гээд аль нь ч байсан ганцаарчлан уулзаж, ЗӨВХӨН ТҮҮНД л тухайн цаг мөчийг зориул.
Хайраа илэрхийлэхэд өчүүхэн жижиг мэт зүйлс ч нөлөөтэй байдаг
Харих замдаа дэлгүүрээр дайрч тэдний дуртай амттаныг авч орох, өглөө ажилдаа гарахдаа чангахан тэврэх зэрэг амархан хэрнээ, цаг хугацаа огтхон ч шаардахгүй зүйлс хайр, халамжаа илэрхийлэх маш үр дүнтэй арга хэрэгсэл болдог.
