Тайланд торго-төгс гоёл
2015-12-28 18:21
Бүсгүй хүний гоо үзэсгэлэнг улам тодоор гэрэлтүүлж, хэний ч өмнө нүүр бардам алхах боломжийг олгодог зүйл бол яах аргагүй сайн материалтай сайхан хувцас. Эмэгтэй хүн бүрийн шүүгээнд яг л ийм хэд хэдэн загварлаг хэрнээ бие бөхтэй гоёлууд байх ёстой гэж би боддог.
Ажиглаад байхад яаран дэлгүүр орж бэлэн хувцас сонгож байхаар сайн материал аваад зөвхөн өөртөө таарах, үл давтагдах загварыг оёулаад өмсөх нь илүү оновчтой санагддаг. Урин дулааны энэ цагт салхи нэвтрүүлдэг, хамгийн зөөлөн хийцтэй, яг л цэцгийн дэлбээн дунд байгаа мэт тийм л мэдрэмжийг өгөх хувцас хамгийн сайн сонголт болж чадна.

Зуны халуунд сэрүү татуулаад, биед наалдаад байхгүй, энд тэндээсээ сэмэрч урагдаад байхгүй, хамгийн гол нь үрчийж, нугалараад байдаггүй нь үнэхээр их таалагдсан. Ямар ч үед бүсгүйчүүд бидний гоо үзэсгэлэнгийн үнэнч анд болж чадна гэдэг нь лавтай.
Яг ийм материалыг би сүүлийн хэдэн өдөр хайлаа. Өнгөрсөн долоо хоногт хайснаа олсон. Юу гэхээр, зөөлөн мөртлөө бага зэргийн биржгэр гадаргуутай, урьж хожид үзэгдээгүй өнгөний онцгой сонголттой торгыг олсноо бүсгүйчүүдтэйгээ хуваалцмаар санагдлаа. Торго гэхээсээ илүүтэйгээр цэцгийн дэлбээ гэж нэрлэмээр санагдсан гээч. Зуны халуунд сэрүү татуулаад, биед наалдаад байхгүй, энд тэндээсээ сэмэрч урагдаад байхгүй, хамгийн гол нь үрчийж, нугалараад байдаггүй нь үнэхээр их таалагдсан. Ямар ч үед бүсгүйчүүд бидний гоо үзэсгэлэнгийн үнэнч анд болж чадна гэдэг нь лавтай.
Ялангуяа, хонхны баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд үзэсгэлэнт охидын маань энгүй гоёл нь Тайланд торгон дээлнүүд байх нь гарцаагүй гэдэгт итгэлтэй байна. Маш сайн материал, цэцгийн дэлбээг санагдуулам зөөлөн мэдрэмж, хамгийн гол нь онцгой олон өнгийн сонголтууд нь хэн хүний хамгийн сайн сонголт болж чадна. Бас үндэсний их баяр наадмын маань гоёл болсон үндэсний өв соёл болсон сайхан дээл хийж өмсөхөд энэ л торго хамгийн тохиромжтой гэдгийг амлах байна.

Хайж хайж олсон энэ торго маань Тайланд торго байна лээ. Сүүлийн үед торго гэхээсээ илүү марль шиг материалууд их гарах болсныг эзэгтэй хүнийхээ хувьд шүүмжилмээр санагддаг. Хайчлахад сэмрээд урагдчихна, амархан үрчийгээд, индүүдлэг авахдаа муу гээд чанаргүй торгоны сул талууд зөндөө. Тийм болохоор хамгийн шилдгийг нь сонгож байж төгс гоёлыг бүтээх нь юутай үнэн. Ялангуяа, хонхны баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд үзэсгэлэнт охидын маань энгүй гоёл нь Тайланд торгон дээлнүүд байх нь гарцаагүй гэдэгт итгэлтэй байна. Маш сайн материал, цэцгийн дэлбээг санагдуулам зөөлөн мэдрэмж, хамгийн гол нь онцгой олон өнгийн сонголтууд нь хэн хүний хамгийн сайн сонголт болж чадна. Бас үндэсний их баяр наадмын маань гоёл болсон үндэсний өв соёл болсон сайхан дээл хийж өмсөхөд энэ л торго хамгийн тохиромжтой гэдгийг амлах байна. Иймд Тайланд торгоны талаар жаахан судалж үзлээ. Ийм торго бусдаас юугаараа ялгаатай гэж...Энэ асуултад хариулах хэд хэдэн зүйл олсноо энд дэлгэе. Тайландын Вант Улс торго үйлдвэрлэлтээрээ дэлхийд толгой цохидог юм байна. Тай торго нь зөөлөн мөртлөө бага зэргийн биржгэр гадаргуутай болохоор өмсөж буй хүндээ илүү сонирхолтой сэтгэгдэл төрүүлдэг аж. Үүнээс гадна исгэх хайчлах үед оёдолчинд илүү хялбар байдаг байна. Түүний гайхалтай тансаг чанар хийгээд бусдаас илт онцгой өнгөний сонголтууд болон арьсанд үзүүлэх үр нөлөөгөөрөө бусад бүх торгыг ардаа орхин тэргүүлэх хандлагатай байгаа юм билээ.
Аан тийм, энэ торгыг хаанаас авснаа бичихээ мартах дөхөж. "Пийс молл"-ын тавдугаар давхар дахь "Made in Thailand" дэлгүүрт байна лээ шүү, хүүхнүүд ээ. Ухаалаг бүсгүйчүүд гоёлоо эртнээс сонгодог болохоор яарахад гэмгүй л санагдсан.
Харьцуулаад үзвэл Хятад торго хэтэрхий нэгэн хэвийн хээтэй, Тай торгоны олон төрлийн содон гоё өнгүүдийг гаргаж чаддаггүй. Харин Энэтхэг торгоны хувьд бага зэрэг үрчгэр эсвэл амархан үрчийдэг хийгээд төдий л амархан тэнийдэггүй зэрэг сул талтай. Иймээс ч орчин үеийн загварын ертөнцөд Тай торгыг гүйцэх төгс гоёл алга.
Аан тийм, энэ торгыг хаанаас авснаа бичихээ мартах дөхөж. "Пийс молл"-ын тавдугаар давхар дахь "Made in Thailand" дэлгүүрт байна лээ шүү, хүүхнүүд ээ. Ухаалаг бүсгүйчүүд гоёлоо эртнээс сонгодог болохоор яарахад гэмгүй л санагдсан.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
