solongonews
11-р сард хэрэглээний зах зээл тогтвортой өсөлтөө хадгалав
2020-12-21 09:39
Хятадын Худалдааны яамны саяхан нийтэлсэн тоо баримтын дагуу, 11-р сард Хятадын хэрэглээний зах зээл тогтвортой сэргэлт, өсөлтөө хэвээр хадгалжээ. Нийгмийн хэрэглээний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 5.0 хувиар өссөн бол өсөлтийн

    Хятадын Худалдааны яамны саяхан нийтэлсэн тоо баримтад үндэслэхэд 11-р сард Хятадын хэрэглээний зах зээл тогтвортой сэргэлт, өсөлтөө хэвээр хадгалсан байна. Нийгмийн хэрэглээний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 5.0 хувиар өссөн бол өсөлтийн хурд нь өмнөх сараас 0.7 нэгжээр илүү байв. Улмаар энэ оны 08-р сараас хойш дараалан дөрвөн сарын турш өсөлтийн хурдаа нэмсэн байна. Худалдааны яамнаас хяналт судалгаанд хамрагдсан жижиглэнгийн худалдааны 8000 гаруй компаний борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувиар өссөн бол өсөлтийн хурд нь өмнөх сараас 0.4 нэгж нэмэгджээ.

Ерөнхийдөө Хятадын хэрэглээний зах зээлд дараах таван онцлог шинж харагдаж байна:

Нэг. Бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа хурдтай өсөн нэмэгдэв.

Хоёр.Хөдөө орон нутагт жижиглэнгийн худалдааны өсөлтийн хурд хот суурингийнхаас түргэн болов.

Гурав. Хүмүүс бүтээгдэхүүний чанарыг чухалчилж байгаа нь импортын өсөлтийг дайчлав.

Дөрөв. Онлайн жижиглэнгийн худалдааны хувь хэмжээ үргэлжлэн өсөн нэмэгдсэн.

Тав. Оршин суугчдын өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байгаа зэрэг болно.

 

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл