solongonews
Үндэсний баярын амралтаар 765 сая хүн аялж, 700 тэрбум юань зарцуулжээ
2024-10-08 16:56
Үндэсний баярын амралтаар 765 сая хүн аялж, 700 тэрбум юань зарцуулжээ.

Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны мэдээлснээр 2024 оны Үндэсний баярын амралтын 7 хоногийн хугацаанд Хятад даяар давхацсан тоогоор 765 сая хүн аялж, нийт 700.8 тэрбум юань зарцуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 5.9 хувь, 6.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

Амралтын өдрүүдэд улс орон даяар 44,300 арилжааны концерт, тоглолт зохион байгуулагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.5 хувиар нэмэгджээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл