solongonews
Олимпын наадамд Хятад улсаас 431 тамирчин оролцоно
2021-07-15 10:58
Олимпын наадамд Хятад улсаас 431 тамирчин оролцоно.

“Токио 2020” олимпын наадамд оролцох Хятад улсын 777 хүний бүрэлдэхүүнтэй баг 07-р сарын 14-ний өдөр байгуулагдлаа. Үүнээс 431 тамирчин Хятадын багийг төлөөлөн олимпын наадамд өрсөлдөнө. Хятадын хувьд хилийн гаднах спортын наадамд оролцсон түүхэндээ хамгийн томоохон төлөөлөгчийн баг бүрдүүлсэн тохиолдол болж байгаа юм. Төлөөлөгчийн багийнхны вакцинжуулалт 99.61 хувьд хүрчээ.

Хятадын 28 мужаас хүрэлцэн ирсэн 431 тамирчдаас 298 эмэгтэй, 133 эрэгтэй тамирчин байгаа бол Манж, Монгол, Хотон зэрэг 33 үндэстний цөөнхийн тамирчин энэхүү багт багтаж байна. Тамирчдын дундаж нас 25.4 байгаа бол хамгийн залуу нь болох 14 настай усан харайлтын тамирчин Чюань Хунчань, хамгийн ахмад нь болох морин мэргэжлийн багийн 52 настай Ли Жэньчян нар болно.

“Токио 2020” олимпын наадамд нийт 33 төрлийн 339 зүйлийн тэмцээнээс Хятадын баг 30 төрлийн 225 зүйлд өрсөлдөх юм. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл