solongonews
Ши Жиньпин дарга Либери улсын ерөнхийлөгчтэй уулзав
2018-09-01 21:41
Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин Либери улс Жерже Веатай 09-р сарын 01-нд Ардын Их Хурлын Танхимд уулзав.

Ши Жинпин: Хятад, Либерийн найрсан харилцаа хоёр улс болон хоёр ард түмний үндсэн эрх ашигт нийцэж байна. Хятадын тал эрхэм ерөнхийлөгч болон Либерийн шинэ засгийн газар нэг Хятадын бодлогыг гуйвшгүй дэмжиж, тодорхой байр сууриа баримталж байгаад баярлаж байна. Хятадын тал Либерийн талтай олон давхаргын харилцаагаа эрчимжүүлэн, ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуй, дэд бүтцийн байгуулалт, эрүүл мэнд зэрэг салбарт хамтын ажиллагаагаа ахиулан, бие биенийхээ язгуур эрх ашиг болон анхаарал тавьж буй томоохон асуудлуудыг ойлгож дэмжихийг хүсэж байна. Хятад улс Либерийн эх тайван хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан бөгөөд цаашид ч олон талт механизмын хүрээнд Либерийг эрх ашгийг хамгаалах болно. Эрхэм ерөнхийлөгч өмнө нь дэлхийн хөл бөмбөгийн од байж, Хятадын хөл бөмбөгийн хорхойтнуудын хайр хүндлэлийг олсон. Та хоёр орны тамир спорт болон залуучуудын солилцоонд онцгой нөлөө үзүүлнэ гэж найдаж байна гэлээ.

Веа: Либерийн засгийн газар нэг Хятадын бодлогыг гуйвшгүй баримтлан, Хятадын талын дэмжлэг, онцгойлон Либерийн ард түмэн Эбола вирустэй тэмцэхэд үнэтэй тусламж үзүүлсэнд талархаж байна. Либерийн засгийн газар “Нэг бүс нэг зам”-ын бодлогыг дэмжиж, хамтран ажиллах хүсэлтэй байна. Хятадын тал Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжин дэх дээд уулзалтыг амжилттай зохион байгуулахыг бид дэмжиж байна. Хоёр орны ард түмний найрсаг харилцаанд илүү их хувь нэмэр оруулахыг миний бие хичээх болно гэжээ.

Уулзалтын дараа хоёр улсын төрийн тэргүүн нар хоёр талт хамтын гэрээ бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл