solongonews
ГХЯ: ”Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах санаачилга нь дэлхийн хөгжил, хүний ​​эрхийн үйлсэд Хятадын хувь нэмрийг оруулж байна
2021-03-16 11:55
БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 03 дугаар сарын 09-ний өдөр хэлэхдээ:
- Оршин тогтнох эрх, хөгжлийн эрх нь хүний ​​үндсэн эрх юм. Хятад улс нь талуудтай “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулахаар дамжуулан дэлхийн хөгжил, хүний ​​эрхийн үйлсэд Хятадын хөтөлбөр, оюун ухаанаар хувь нэмэр оруулж байна гэжээ.

Жао Лижянь тухайн өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр "Бүс ба зам"-ын талаарх асуултад хариулахдаа дээрх үгийг хэлсэн байна.

Жао Лижянь хэлэхдээ:

- Оршин тогтнох эрх ба хөгжлийн эрх нь хүний ​​үндсэн эрх мөн. Өнөө цагийн дэлхийн олон асуудал, зөрчил, хямралын үндэс нь хангалтгүй, тэнцвэргүй хөгжлөөс шалтгаалсан юм. Хятад улс “Бүс ба зам” хамтын ажиллагааг сурталчилж, дэмжиж буйн анхны зорилго нь харилцан хүндэтгэх, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмаар бүс ба зам дагуух улс орнуудтай хамтран ажиллаж, эдийн засгаа хөгжүүлэх, ядуурлаас ангижрахад нь туслах явдал юм. Тэдний хувьд энэ нь хамгийн их шаардлагатай хүний ​​эрх мөн. Жишээлбэл, Хятад, Пакистаны эдийн засгийн коридор нь Пакистанд 25 тэрбум гаруй ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг нэмж, 70 мянга гаруй шууд ажлын байрыг бий болгосон. Хятад улс цар тахлын эсрэг тэмцэл, вакцины олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлж, "Бүс ба зам" дагуух улс орнуудад тусламж үзүүлэн, холбогдох улс орнуудын ард иргэдийн амьдрах эрх, эрүүл мэндийн эрхийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулсан гэжээ.

- “Хятад улс нь талуудтай “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулахаар дамжуулан дэлхийн хөгжил, хүний ​​эрхийн үйлсэд Хятадын хөтөлбөр, оюун ухаанаар хувь нэмэр оруулж байна” гэдэг нь үнэндээ ихэнх улс орнуудын хамтын ойлголт юм. “Бүс ба зам” дагуух улс орнууд энэ дундаас харилцан ашигтай хамтын ажиллагаа, хөгжлийн боломжийг авч байна. Хятад улс нь түншүүдтэйгээ хамтран "Бүс ба зам"-ыг хамтын ажиллагааны зам, эрүүл мэндийн зам, өсөлтийн зам, сэргэлтийн зам болгон бүтээн байгуулж, дэлхийн хэмжээн дэх цар тахлын эсрэг тэмцэл, эдийн засгийн сэргэлт, өсөлтийг дэмжихэд илүү их хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэж Жао Лижянь мөн хэллээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл