Тийнхүү Бао Лань хурдны төмөр зам /Баожи-Лань Жөү хүрэх хурдны төмөр зам/ албан ёсоор ашиглалтад орсон нь баруун хойд бүс нутаг Хятадын өндөр хурдны төмөр замын интернэт сүлжээний бүтээн байгуулалтад хамрагдсаныг харууллаа.

Бао Лань /Баожи-Лань Жөү хүрэх /өндөр хурдны төмөр зам ашиглалтад орсноор Лань Жөүгийн баруун өртөө нь 86 галт тэрэгтэй байсан нь 177 болон нэмэгдсэн юм. Түүнчлэн өдрийн 8500 зорчигч тээвэрлэж байсан бол 25 мянган зорчигч болж нэмэгдэх болно гэж төсөвлөж байна. ЛаньЖөүгийн галт тэрэгний өртөөний орлогч дарга Ван Жянь:
- ЛаньЖөүгаас улсын хэмжээнд аль нэгэн хурдны төмөр замын өртөөнд бүгд хүрч болох бөгөөд энэ нь баруун хойд бүс нутаг болон дунд зүүн бүс нутгийн хоорондын жуулчлах хэмнэсэн байна гэж хэллээ. Найман өртөөний зогсоолтой Баожи- Лань Жөү хүрэх өндөр хурдны төмөр зам нь бүгд 401 километр, цагийн хурд нь 250 км болно. Энэхүү төмөр замыг 2012 оны сүүлчээр эхлүүлэн 2017 оны 3-р сараас туршиж эхэлсэн байна. Мөн хурдны төмөр зам ашиглалатад орсноос Лань Жөү-Баожи хүрэх аялалд 7 цаг зарцуулж байсан бол одоо ердөө хоёр цаг зарцуулах болжээ.
