Түүнтэй битгий гэрлээрэй
2015-12-28 18:21
Өөрт тохирсон төгс залуугаа олно гэдэг асуудал. Тэгвэл өөрт тохирсон супер залуугаа олоход чинь туслаж байна. Ганц бие Монголжингоо бүсгүйчүүдэд хамаатай шүү.
1.Би бэлэн биш байна.
Хайртай гэж боддог залуу тань өөрийн найзуудтайгаа танилцуулахгүй. Чамд нууцаа дэлгэж, ярилцахыг хүсэхгүй байвал эртхэн зайгаа бариарай. Мөн олон хүнд тунхаглахаасаа ичиж байвал тэр чамд хайргүй гэж ойлгож болно.
2. Өмнөх найз бүсгүйтэйгаа холбоотой байдаг.
Иймэрхүү залуугаасаа салах хэрэгтэй. Өнгөрсөн үетэйгээ зууралддаг хүн хэзээ ч урагшилдаггүй юм.
3. Ажилдаа бүх сэтгэлээ зориулдаг.
Өөрийн ажилдаа санаа тавиад чамайг мартаад байгаа юм биш биз. Чамтай байхдаа ажил ярьж байвал салах хэрэгтэй.
4. Бүх зүйлээс ашиг, хонжоо хайж байдаг.
Чамайг ашигаа өгөх бараа шиг харж байвал салах хэрэгтэй. Эмэгтэй хүн гоёлын бараа биш.
5. БИ зөв хүнээ одоо хүртэл олоогүй байна.
Тэр чамд одоо хүртэл итгэхгүй байна. Тиймээс харилцаагаа тасал.
6. “БИ хүүхэдтэй болохоор”
Хүүхэд аз жаргалтай болгодог хэдий ч чамайг мартдаг нөхөр жаргалтай байлгана гэж байхгүй. Иймэрхүү яриа чамтай дэлгэсэн бол салах хэрэгтэй.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
