Баян хүнтэй гэрлэх үү, сэтгэлтэй хүнтэй ханилах уу?
2015-12-28 18:21
Гэтэл ердөө л сайхан инээмсэглэлээс өөр хөрөнгөгүй, мөрөөдөл хүсэл тэмүүллээс өөр бэлгүй өөнтөгч нэгний хэлдгээр “шалдан гуяа ганзагаласан” эрчүүдэд сэтгэлээ харамгүй зориулдаг бүсгүйчүүд бий. Өнөөдөр хоосон хоносон ч маргааш таваг дүүрэн хоолоо хуваагаад иднэ гэсэн итгэл тэдэнд бий. Хайраар гагнагдсан сэтгэлээ мөнгөөр үнэлээгүй болохоор жавар хайрсан хүйтэн өдөр ч тоонот гэртээ хайр савсуулан суух тэдэнд жаргалтай.

Эмэгтэйчүүд бидний хүсэл мөрөөдөл цаглашгүй юм. Ялангуяа, гэр бүлээ хэрхэн зохиох талаарх бидний мөрөөдөл өөр өөр. Зарим нь хэтэвч зузаантай залууст дуртай байхад зарим нь ердөө л сайхан инээмсэглэдэг эрд сэтгэлээ өгчих жишээтэй.
Энэ сонголтын цаад талд жинхэнэ амьдралын нүүр царай нь харин ямар байдаг бол. Чинээлэг нэгэнтэй ханилсан эмэгтэйчүүдийн жаргаж явааг алийг тэр гэхэв. Үнэтэй хауст амьдарч, тансаг тухтай орчинд тухлаж, хэдэн зуун морины хүчтэй хөлгөөр чамирхаж, дэлхийн аль өнцгийн хэн гэгч брэндийн ямар хувцсаар хэрхэн гангарч явааг бас таашгүй. Жаргалтай нэг нь жаргадаг л биз.
Тэгвэл нөгөө талд үнэтэй хаусныхаа үнэтэй тавилганы хямдхан нэгэн “загвар” болчихсон хүүхнүүд бий. Зочин гийчин ирэхэд үзмэр болж гоо сайхнаараа алмайруулж, “Баян эрийн гоо эхнэр” гэж хэлүүлэхээс өөр үнэ цэнэгүй хүмүүс бас бий. Яагаад гэвэл тэр эмэгтэйчүүдэд мөнгө л хэрэгтэй байсан болохоор сонголтоосоо буцах замгүй болчихсон хэрэг.
Гэтэл ердөө л сайхан инээмсэглэлээс өөр хөрөнгөгүй, мөрөөдөл хүсэл тэмүүллээс өөр бэлгүй өөнтөгч нэгний хэлдгээр “шалдан гуяа ганзагаласан” эрчүүдэд сэтгэлээ харамгүй зориулдаг бүсгүйчүүд бий. Өнөөдөр хоосон хоносон ч маргааш таваг дүүрэн хоолоо хуваагаад иднэ гэсэн итгэл тэдэнд бий. Хайраар гагнагдсан сэтгэлээ мөнгөөр үнэлээгүй болохоор жавар хайрсан хүйтэн өдөр ч тоонот гэртээ хайр савсуулан суух тэдэнд жаргалтай.
Ийм болохоор бидний өмнө сонголт ирж байна. Баян хүнтэй ханилах уу, сэтгэлтэй хүнтэй гэрлэх үү. Аль нь зөв юм бол...
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
