Хятадын Төрийн зөвлөлийн Мэдээллийн алба өмнөхөн хэвлэлийн бага хурал хийлгэж, Гуанжөүгийн яармаг зохион байгуулах тухай мэдээллээ. 133 дахь удаагийн тус яармаг дөрөвдүгээр сарын 15-нд Гуанжөү хотноо нээгдэх бөгөөд тавдугаар сарын 05-ныг хүртэл үргэлжлэх юм. Яармаг болж байгаа хугацаанд байнгын цахим индрээ хэвийн ажиллуулна гэж Худалдааны яамнаас мэдэгдлээ.
Энэ удаагийн яармагийг тус бүр тав хоногоор гурав хувааж, экспортын үзэсгэлэнг 1.47 сая квадрат метр, импортын үзэсгэлэнг 30 мянган квадрат метр талбайд зохион байгуулна. Экспортын үзэсгэлэнд 34 мянган ААН-ийн, 70 мянган лангуунд 16 төрлийн бүтээгдэхүүн дэлгэж, борлуулах юм байна. Импортын үзэсгэлэнг мөн гурван үе шаттай хийх бөгөөд 40 улс, бүс нутгийн 508 компани оролцоно. Өнөөгийн байдлаар онлайнаар оролцох аж ахуйн нэгжийн тоо 35 мянгыг даваад байна.
