Хятадын Үндэсний батлан хамгаалах, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн газар, Үндэсний сансар судлалын газар, Байгаль орчин, нөөц баялгийн яамны мэдээлснээр, 10-р сарын 29-ний 08:43 минутад Жючуаны дагуул хөөргөх төвөөс Хятад, Францын тэнгисийн хиймэл дагуулыг "Чанжэн-2" зөөгч пуужингаар амжилттай хөөргөжээ.
Хятад, Францын тэнгисийн дагуул бол хоёр орны хамтран бүтээсэн анхны хиймэл дагуул бөгөөд тэнгисийн динамик орчныг хянах зорилготой юм. Хятадын тал дагуул хөөргөх индэр, тэнгисийн салхины хэмжилт, хөөргөх хяналт хийж, Францын тал тэнгисийн давалгааг хэмжих үүрэгтэй. Хиймэл дагуулын хэмжилтийн тоо баримтыг хоёр тал хуваалцан, тэнгист аялах усан онгоцны аюулгүй байдал, тэнгисийн гамшгийг бууруулах, тэнгисийн нөөц баялагт шинжилгээ хийх ажилд үйлчилж, хамтран ажиллах болно.
Хятад, Францын хамтарсан тэнгисийн хиймэл дагуул анх удаа тэнгисийн салхи, давалгааг зэрэг хэмжих хүчин чадалтай болжээ. Тус хиймэл дагуулд Хятадын зохион бүтээсэн бичил долгион тараагч, Францын зохион бүтээсэн тэнгисийн спектрометр угсарч, дэлхийн бөмбөрцгөөс 520 км зайтай тойрог замд 24 цагийн турш тасралтгүй ажиллан, тэнгисийн гадаргын салхи ба давалгааг өргөн хүрээнд, өндөр нарийчлалтай хэмжих боломж бүрдсэн байна.
