Жил бүрийн 03-р сард Хятадын "Хоёр чуулган" Бүх Хятадын АТИХ болон УТЗЗ-ний Бүх Хятадын Хорооны жил тутмын ээлжит хурал болдог юм. Энэ үеэр Хятадын нэг жилийн хөгжлийг төлөвлөдөг төдийгүй олон орон ч Хятад улсыг ойлгох чухал цонх болдог. Хятадын онцлогтой улс орны тогтолцооны тохируулалт болсны хувьд Хятадын ардын УТЗЗ нь БНХАУ-ын 70 жилийн хөгжлийн үйл явцад онцгой үүрэг гүйцэтгэж, дотоод гадаадын ардын сэтгэл болон хүч хөдөлмөрийг нягтруулсан эрдэнэ болсон юм.
Өнөөгийн дэлхий дахиныг харахад улс төрийн хагарал олон оронд байж, зарим оронд байнгын үзэгдэл болсон байна. Жишээлэхэд, саяхан АНУ-ын конгресст нам бүлгийн хагарлаас болж, засгийн газрын ажил зогсонгуйрсон. Улс төрийн хагарал бутрал нь нэг улсын эдийн засаг нийгмийн хөгжил, ард олонд муу нөлөө учруулах нь дамжиггүй юм. Зарим орон бүс нутагт эдийн засгийн доройтол тэрчлэн цуст мөргөлдөөн бий болгодог байна. Иймээс аль нэг улс оронд засаг баригч нам гэсэнгүй сөрөг хүчин нь улс орны засаглалын талаар өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч, ардын хүчийг нэгтгэх нь их эрхэм байдаг.

Хятад улс нь дэлхийн хүн амаар хамгийн олон улс болсны хувьд ард олны ашиг сонирхлын эрэл хүсэл олон ургалч байдаг юм. Гэвч Хятадууд нийтлэг хамтын үзэлтэй байдаг, даруй Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх болно. Энэ бол 1 тэрбум 400 сая Хятадуудын хамтын хүсэл мөрөөдөл болно. Эрх баригч нам ХКН-ын удирдсан олон нам хамтран ажиллах болон улс төрөөр зөвлөлдөх чухал байгууллага болсон Ардын УТЗЗ нь Хятад улсад Төв хорооны шийдвэр болон нийгмийн олон этгээдийн хооронд нийтлэг ойлголтыг нягтруулж, хүчээ нэгтгэн улс орны хөгжлийг ахиулах, үндэстний сэргэн мандалтыг ахиулахад чухал гүүрийн үүрэг гүйцэтгэж байна.
Эв нэгдэл, ардчилал бол УТЗЗ-ний ажлын хоёр чухал тал болно. УТЗЗ-ний гишүүд Хятадын нийгмийн олон этгээдээс бүрэлддэг бөгөөд өргөн төлөөлөх чанартай байдаг. XIII сонгуулийн УТЗЗ-ний Бүх Хятадын 2000 гаруй төлөөлөгч байдгаас ХКН-ын гишүүн 39.8 хувийг эзэлж, ХКН-ын гишүүн бус төлөөлөгч 60.2 хувийг эзэлдэг. Тэд нарын дунд ардчилсан 8 нам бүлэг, үйлдвэр худалдааны холбооны төлөөлөгч, нам бус зүтгэлтнүүд байдаг. Мөн салбар бүрийн гарамгай төлөөлөгч, Хонконг, Макаогийн зүтгэлтнүүд, үндэстний цөөнхийн болон шашны төлөөлөгч тэрчлэн соёл спортын салбарын зүтгэлтнүүд байдаг. УТЗЗ-ний гишүүдийн өөр нэг онцлог нь салбар салбарын шилдэг зүтгэлтнүүд байдаг. Энэ сонгуулийн УТЗЗ-ний гишүүдэд Хятадын шинжлэх ухааны академи, инженерийн академийн академич 105 хүн байдаг. Тэд өөрийн судалгааны мэргэжлийн дагуу төр гүрний хэргийг хэлэлцэн санал санаачилгаа шаардлагатай үед дэвшүүлэн, төр гүрний хэргийг чухал үед хэлэлцэн, зангилаа үед хяналт тавьдаг байна.

Хятад улсын үндэсний засаглалын тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг болсон хувьд “УТЗЗ-нийг ойлгон, зөвшилцөж чадах бөгөөд төр гүрний хэрэгт оролцоход чадамгай” байх нь шинэ цаг эриний ардын улс төрөөр зөвлөлдөх зөвлөл болон түүний гишүүдийн үүрэг хариуцлагаа биелүүлэхэд мөрдөн сахих гол зарчим юм. Бодитойгоор хэлбэл УТЗЗ-ийн гишүүд үүрэгт ажлаа биелүүлэхэд улс орны хөгжил хэмээх гол үүргийн дагуу төр гүрний хэргийг авч хэлэлцэн санал санаачилгаа дэвшүүлж, эдийн засаг нийгмийн хөгжил, ард иргэдийн амьжиргааг сайжруулах үйл явц дахь анхаарал хандуулж байгаа, бэрхшээлтэй хүнд асуудлууд бол олон шатны улс төрөөр зөвлөлдөх байгууллага болон УТЗЗ-ний гишүүдийн гол ажил юм. Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, XIII сонгуулийн УТЗЗ-ний I чуулганаас хойш бүх Хятадын УТЗЗ-ний гишүүд нийт 5360 санал авч, өдгөө 99.2 саналыг шийдвэрлээд байна. Саналууд эдийн засгийн чансаатай хөгжлийг ахиулах, улс төрийн байгууламжид шинэчлэлт хийх, хуулийн засаглал явуулах, ядуурлыг бууруулах, экологийн асуудлыг шийдвэрлэх зэргийг дурдсан учраас холбогдох бодлогын тухай санал санаачилга нь Хятадын засгийн газрын бодлого тогтооход чухал баталгаа, дэмжлэг хангасан юм.
“Үзэл бодолбол хамгийн их улс төр, нийтлэг ойлголт бол урагшлахын хөдөлгөх хүч юм” гэж Ши Жиньпин дарга онцолж байсан юм. Ардын улс төрөөр зөвлөлдөх зөвлөл ард иргэдийн төлөө ажиллаж, иргэний амьжиргааг сайжруулж, нийгмийн хөгжлийг дэмждэг бөгөөд иргэдийн сэтгэлийг нэгтгэх гол зам суваг болж байгаа юм. Боловсрол, эмчилгээ, нийгмийн баталгаа зэрэг иргэдийн амьдралтай нягт холбоотой асуудлаар УТЗЗ-ний БХХ-ны гишүүд судалгааны баг томилон орон нутагт ажиллуулж, бодлогын талаар үнэн бодитой санал санаачилгыг дэвшүүлдэг юм.

Ардын улс төрөөр зөвлөлдөх байгууллага бол Хятад улсын ард иргэдийн ардчиллыг биелүүлэх гол хэлбэр юм. Улс төрөөр зөвлөлдөж, ардчиллаар хяналт тавин, төр гүрний үйл хэрэгт оролцох нь социалист ардчилсан тогтолцооны амьжиргааны хүчийг харуулж байна.
Энэ онд шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой, ардын улс төрөөр зөвлөлдөх зөвлөл байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Ард иргэд улс төрөөр зөвлөлдөх зөвлөлөөр санал санаачилгаа дэвшүүлж, төр гүрний ажлыг зөвшилцөх нь улс үндэсний нөхцөл байдал, ард иргэдийн санал бодлыг харилцан ойлгуулах чухал индэр болсныг 70 жилийн замнал гэрчилж байна. Ардын улс төрөөр зөвлөлдөх зөвлөл нь мөн ч Хятад улсын эх оронч нэгдмэл фронтын байгууллага бөгөөд улс орны хөгжилд сайн сайхан гадаад орчинг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.
Дэлхий дахины ардчилал зөвхөн нэг л загвартай байх ёсгүй. АТИХ, УТЗЗ-ний тогтолцоо нь Хятад улсын эдийн засаг нийгмийн хөгжлийг хөдөлгөх хүчээр сэлбэж, ард иргэдийн сайн сайхан амьдралын хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн баталгаа болсоор байна. Тэд улам олон хүмүүстэй “Нийтлэг ойлголт” -од хүрч, “Хүчээ нэгтгэн”, бүрэн дүүрэн амьжиргааны хүчээр хүн төрөлхтний ардчиллын тогтолцооны шинэ загвар болж байна.
