solongonews
Малчин Балданы “Сэртгэр цагаан” ямааны тухай яриа
2016-12-12 11:50
Зүүн Үзэмчин хошууны Хүрээтнуур сумны Баянцагаан багийн малчин Балданыд гэрээсээ холддоггүй гэдэс алддаггүй нэгэн тэжээвэр тарган цагаан ямаа байдаг. Энэ цагаан ямаа нь төл, нулуур сайн байдаг бөгөөд биеэр том, сэртэн эвэртэй, хэзээд сэртгэнэн гүйж гэр хороог дүйтдэгээс “Сэртгэр цагаан” хэмээн нэрлэсэн аж.

Эзэнээ үзвэл араас нь дагаад салдаггүй “Сэртгэр цагаан” ямаа нь найман жилийн өмнө Балданыд гэрийн тэжээвэр ишиг болж торнисон байдаг. Тухайн үед Балданыхтай мал сүргээ нийлүүлэн маллаж байсан саахалт айлынх нь нэгэн шүдлэн ямаагаас гарсан ишиг болно. Тэр шүдлэн ямаа ишиглэж чадахгүй бэрхдэж байхад, эзэн нь татаж байгаад дөнгөж гаргахад ишиг нь амьтай амьгүйн хооронд байжээ. Тэгээд эзэн нь “Нэг ишиг ч яамай, эх нь амьтай байвал болчихно” хэмээн өнөөх ишгийг хэрэм дээр тэгнүүлэн тавьжээ. Нэлээд удаад Балданы ээж хороон дахь голонхойгоо харахаар гарахад харин хэрэм дээр тэгнүүлэн хаягдсан ишиг муухан хөдөлж байх харагдав. Энэ байдлыг харсан Балдны ээж “Амьтай амьтныг хаяна” гэдэг чинь хэмээн өөрийн эрхгүй өр өвдөн тэр ишгийг тэврэн гэртээ авчирч, аманд нь сүү цутгаж байгаад босгож авсан гэдэг. Амь орсон “Сэртгэр цагаан” удалгүй маш түргэн хөрөвжиж Балданы ээжийг гарч орохыг андалгүй хойно өмнө нь гарч тоглодог. Энэ хөөрхий мөртөө алиа дүр нь харах болгон Балданы ээж “Энэ муу амьтан бас амьдарах хувьтай. Тэр үе би тэвэрч авчирсангүй бол хэрэм дээрээ арьс болох л байсан” гэмээн дандаа өхөөрдөн ярьдаг .

“ Сүргийн эзэндээ хаягдсан ч сүү уухын л хувьтай амьтан юм даа” хэмээн Балданы ээж энэ цагаан ямаандаа их хайртай байж, хэрэм хороон дээгүүр дэгдэж харайхыг дэмий юманд тоодоггүй.  Тйимээс дураараа өвсөн хороонд орж цадтлаа иддгээс тарга гэдэг чинь тарвага шиг гөлийж, зусаг байхдаа дэлэн сайнтай ишиглэжээ. Дараа жилээс нь эхэлж дандаа ихэрлэдэг болсон бөгөөд тарга хүч буурахгүй байдаг нь эзэн нь тэжээл илүү өгдгөөс болов уу даа. Яг ийнхүү тавхан жилийн хооронд “Сэртгэр цагаан”-ы удам хорь дөхөж, төлөөс нь төл үржсээр байгаа. “Энэ муу ‘Сэртгэр цагаан’ чинь манайд малын хишиг даллаад ирсэн гэж хэлж болно. Тэр үед би ‘Сэртгэр цагаан ’-г тэвэрч авчран гэрийн тэжээвэр болгосноос хойш манай хонь малын өсөлт сайн болсон юм шүү ” хэмээн Балданы ээж дахин давтан ярьж байлаа .

“ Сэртгэр цагаан ” тэнгэр жаахан муухайрвал үүд мөргөж майлсаар гэрт орж ирээд л хэвтчээдэг. Бас мөргөдөг зантай. Зарим үед үүдэн бошго дарж хэвтэх үед нохойг мөргөөд амар байлгадаггүй. Танил бус хүн түүнийг хөөж туувал буцаж ирээд мөргөдөг бөгөөд харин гэрийн гадна хүн хар ирвэл майлан бархирч эзэндээ чимээ өгдөг гэнэ лэй.

Тарга сайтай бол хишиг сайтай гэдгээр “Сэртгэр цагаан” хэдийгээр тэжээвэр боловч тарга хүч сайн байдгаар нулуур нь ч бусад ямаанаас эрт мөртөө сайн гардаг. “ Ганцхан ‘Сэртгэр цагаан ’-аас 1 кг нолуур гардаг бөгөөд түүний удмын хорь шахам ямаанаас хоёр мянга илүү төгрөгийн орлого олдог шүү.‘Сэртгэр цагаан ’-ий удам нь гэр тэрэг эрэгцэж, тэжээл сайтай хөөрөвжсөний ч юм уу даа ! Ер нь хүч тарга бусад ямаанаас хол илүү, хүйтэнд даацтай, хижиг гэм ч хүрэх нь тун цөөн” хэмээн Балдан хэлж байлаа. /Бэлтгэсэн нь Э.Туяа/ 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл