
Энэ сар шинээр ОХУ, АНУ, Филиппин, Их Британи, Япон, Австрали, Шинэ Зеланд зэрэг олон орны удирдагчид Хятадын ард түмэнд сар шинийн мэнчилгээ дэвшүүлсэн байна. БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин өнөөдөр буюу 11-ний өдөр хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, - Хятад улс шинэ нэгэн жилдээ дэлхийн бусад улс орнуудтай үргэлжлэн хамтдаа урагшилж, илүү сайн сайхан, эв найрамдалтай, хөгжин цэцэглэсэн дэлхий нийтийг бий болгохоор хүчин зүтгэх болно гэжээ.
Мөн тэрээр хэлэхдээ, - “Гэр орон эвтэй бол бүх зүйл өөдөө” хэмээх үг байдаг. Энэхүү хэлц үгийн үзэл баримтлал нь улс орнууд хоорондын харилцаанд зохицно. Улс орнууд хооронд харилцан хүндэтгэн, найрамдалт харилцаатай байснаар дэлхий нийтэд энх тайван хөгжил цэцэглэлийг авч ирэх болно. Энэ нь улс орнуудын ашиг сонирхолд нийцэх бөгөөд дэлхийн ард түмний хамтын хүсэл мөрөөдөл болно гэлээ.
