
Марк Биел нь Олон Улсын Шүүхийн Хууль Зүйн Удирдлагын Хорооны дарга бөгөөд Дэлхийн Эдийн Засгийн Форумын шинжээчдийн бүлгийн гишүүн юм. Тэрээр "Бүс ба зам" -ын хууль эрх зүйн ажлын талын судалгааг гүн гүнзгий хийдэг. Марк Биел хэлэхдээ: - Энэ жилийн Засгийн газрын тайланд Хятад улс эдийн засгийн даяаршлыг тогтвортой байлгахыг хүсч байгаа бөгөөд Хятадын "Бүс ба зам" санаачилга нь Хятад болон бусад улс оронд үр өгөөжөө өгөх болно гэжээ.
Марк Бейл: "Одоо Хятадад болж буй зүйл, " Бүс ба зам" санаачилгын өгч буй даяаршлын хүч нь олон улсын сая сая хүмүүст найдвар төрүүлж байгаа. Энэ жил Засгийн газрын ажлын тайлангаас хүмүүсийн анхаарлыг татаж байгаа зүйл нь зөвхөн хот, суурин газарт ажлын байр хангах, ард түмний амьдралыг дээшлүүлэх зэрэг улсын дотоодын хөгжилд тавьсан амлалтаар зогсохгүй даяаршлыг хэрхэн дэмжиж байгааг сонирхож байгаа. Энэ нь Хятадын нэр хүндийг түгээн дэлгэрүүлж, дэлхийд эдийн засгийн хувьд үнэ цэнэтэй нийлүүлэлтийн сүлжээгээр хангаж, Хятадын бараа, үйлчилгээг зөв цагт нь зөв үнээр авах боломжийг дэлхийн хүмүүст олгоход тусална гэв.
Марк Биел хэлэхдээ: - Хятад улс түүхэн дэх глобалчлалыг тэргүүлсэн анхны улс юм. Эртний торгоны зам дагуух улсуудын хооронд эдийн засаг, соёл зэрэг талын харилцаа даяаршлын үйл явц юм. Одоогийн даяаршлын чиг хандлага тархалтын эсрэг Хятад улс чөлөөт худалдааны болон олон талт худалдааны тогтолцооны талд бат зогсож, дэлхий нийтэд хамтын ажиллагааны илүү сайн механизм, хөтөлбөрүүдийг бий болгоход хувь нэмэр оруулахыг эрэлхийлж байна гэв.
